Нүүр хуудас Эдийн засаг Нагояагийн протоколийг хэрэгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа

Нагояагийн протоколийг хэрэгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа

133
0

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Нагояагийн протоколийг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн удирдах хороо хуралдлаа.

Удирдах хороог БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл даргалдаг. Тэрбээр Монгол бол генетик нөөцийн судалгааг уламжлалт хэлбэрээр баяжуулж ирсэн өвөрмөц, баялаг нөөцтэй улсуудын нэг.

Гэвч эдийн засгийн ач холбогдлыг бүрэн тогтоож, хамгаалж, ашиглалтаас гарах үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тал дээр дутагдалтай асуудлууд бий. Энэ утгаараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нүдээ олсон төслийг хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн юм.

Мөн удирдах хорооны гишүүдийн зүгээс төслийн үр дүнд генетик нөөцийг ашиглах талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор биотехнологийн салбарыг дэмжих суурь бүрдэж, Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхай бус олон тулгуурт хэлбэрт шилжих өндөр ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа.

Генетик нөөц ашигласнаас үүдэх үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тухай Нагояагийн протоколийг Япон улсын Нагояа хотод 2010 онд болсон Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлаар баталсан.

Монгол Улс 2013 оны 5-р сард уг протоколыг соёрхон баталж, 2014 оны 10 дугаар сард албан ёсны гишүүн болсон билээ.

Улмаар энэ оны 4 дүгээр сард “Нагояагийн протоколийг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Уг төслийг Ази-Номхон далай, Латин Америк, Африкийн нийт 24 орон хэрэгжүүлж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here