Нүүр хуудас Эдийн засаг Нийслэл хотод 873 удаа газар хөдөлжээ

Нийслэл хотод 873 удаа газар хөдөлжээ

87
0

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Тус зөвлөлөөс 2018 онд аймгуудад салбар зөвлөл байгуулж, орон сууцны барилгуудыг паспортжуулах, гамшгийн үед иргэд цугларах талбай, хоргодох байрыг тогтоож тохижуулах, аюулыг зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах төв байгуулах, олон нийтийн сургалт, дадлагын танхимтай болох ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

baingiin-ajillagaatai-zowloliin-huraldaan
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөг баталлаа

Харин ирэх 2019 онд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн удирдлага, аврах, эрэн хайх үйл ажиллагааг дэмжих, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг сургаж дадлагажуулах зэрэг чиглэлээр 40 гаруй ажил хийхээр боллоо.

Дашрамд дурдахад улсын хэмжээнд он гарсаар 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдлөлт болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 орчмоор өссөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here