Нүүр хуудас Эдийн засаг Ноолуурын үнэ 50 хувь өсчээ

Ноолуурын үнэ 50 хувь өсчээ

242
0

Монголын хөдөө аж ахуйн бирж дээр боловсруулаагүй, цайвар ноолуур 98.1 мянган төгрөг хүрч, өнгөрөгч оны мөн үеийнхээс 50 хувь үнэ нь өсчээ.

 

Дэлхийн зах зээлд ноолуурын үнэ өсөж буй нь манай зах зээлд ч нөлөөлсөний улмаас ийнхүү ноолуурын үнэ огцом өсч байгаа аж. Нөгөөтэйгүүр төгрөгийн ханш суларсан нь ноолуурын үнийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Өмнө нь 2014 онд боловсруулаагүй ноолуур Хөдөө аж ахуйн бирж дээр 89 мянган төгрөг хүрч үнэ нь огцом нэмэгдэж байсан удаатай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here