Нүүр хуудас Эдийн засаг Ням гаригт НӨАТ-ын урамшууллын азтангуудыг тодруулна

Ням гаригт НӨАТ-ын урамшууллын азтангуудыг тодруулна

132
0

Шинэ он гарснаас хойшхи хоёр дахь удаагийн НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 19-ний ням наригт болох гэж байна.

Тохирлыг “Боловсрол” сувгаар 19.35 цагаас орон даяар шууд дамжуулах аж. Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хоёрдугаар сарын 1-28-нд худалдаа хийсэн баримтаараа оролцох эрхтэй бөгөөд баримтаа энэ сарын 18-ны 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын систем буюу иргэдийн нэрлэж заншсанаар “Ибаримт”-д бүртгүүлсэн байх шаардлагатай.

Энэ оны байдлаар урамшууллын сугалаанд иргэд 7.182.740  баримт бүртгүүлэн оролцсоноос гурван иргэн дөрвөн сая төгрөг, 74 иргэн 500 мянган төгрөг, 726 хүн нэг зуун мянган төгрөгийн азтан болоод байна.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here