Нүүр хуудас Эдийн засаг ОХУ-ын дөрвөн мужид криптовалютыг хуулинд харшлалгүйгээр туршина

ОХУ-ын дөрвөн мужид криптовалютыг хуулинд харшлалгүйгээр туршина

88
0
Putin
ОХУ-ын дөрвөн мужид криптовалютыг хуулинд харшлалгүйгээр туршина

ОХУ өөрийн нутаг дэвсгэрийн 4 мужид криптовалютыг туршиж үзэхээр болжээ. Одоогоор ОХУ-д криптовалютын хууль эрхзүйн албан ёсны зохицуулалт гэж байхгүй.

Тэгвэл ОХУ-ын эрх баригчдын зүгээс тусгайлан 4 мужийг сонгон авч, түүндээ криптовалют буюу дижитал өмчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм байна.

Үйл ажиллагааг гардан зохион байгуулах субъект нь Оросын эдийн засгийн яам ажээ. Сонгогдсон эдийн засгийн тусгай бүсүүд нь компаниуд, энтрепренерүүд, орон нутгийн эрх баригчдыг холбооны улсын хуулинд харшлалгүйгээр криптовалютыг туршиж үзэх, ашиглах боломжтой болж байна.

Уг хуулийн төслийн дагуу зөвхөн криптовалют болон блокчейн технологи ч биш, куантум технологи, хиймэл оюун ухаан буюу Artificial Intelligence, роботчлол, виртуал болон augmented reality зэрэг технологиуд хамрагдана.

Одоогоор шилэгдээд буй бүс нутгууд гэвэл нийслэл Москва хот болон Перм Крайн бүс, Калуга Област, Калининград нарыг дурсаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here