Нүүр хуудас Эдийн засаг Оюу толгойн экспорт дахин хийгдэж эхэллээ

Оюу толгойн экспорт дахин хийгдэж эхэллээ

170
0

БНХАУ-ын зүгээс Далай ламын Монгол дахь айлчлалтай холбоотойгоор хориг арга хэмжээнүүд аваад байсан. Ингэсний улмаас Оюу толгойн хятадруу гаргах экспорт тодорхой бус хугацаагаар зогсоод байсан билээ. Turquoise Hill Resources-ийн удирдлагууд 2 долоо хоног Монгол болон Хятадын талтай хэлэлцээр хийсний эцэст тохиролцоонд хүрч экспортыг дахин сэргээхээр болсоноо албан ёсоор мэдэгдлээ.

Экспортоо зогсоосон гол шалтгаан нь зэсийн баяжмалын тээвэрлэлтийг нүүрс зөөх чиглэлээр зөөж хилээр нэвтрүүлэхийг Хятадын талаас шаардсантай холбоотой байсан ажээ. Хэлэлцээрийн үр дүнд тээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийхээр болж талууд ойлголцолд хүрснээр ийнхүү экспортоо сэргээхээр болсон байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here