Нүүр хуудас Эдийн засаг Пол Ширд:” Хямралын дараах Хятадын эдийн засгийн хөгжил бол зүгээр л гайхамшиг...

Пол Ширд:” Хямралын дараах Хятадын эдийн засгийн хөгжил бол зүгээр л гайхамшиг юм”.

154
0

АНУ-ын санхүүгийн үйлчилгээний хамгийн нэр нөлөө бүхий “Standard and Poors” Олон Улсын санхүүгийн зэрэглэл тогтоодог компанийн Ерөнхий эдийн засагч Пол Ширд “Дэлхий нийтийг хамарсан орон сууцны ипотекийн зээлийн хямралын дараах Хятадын эдийн засгийн хөгжил бол зүгээр л гайхамшиг юм” хэмээн хэлснийг Синьхуа агентлаг онцлов.

Пол Ширд “Дэлхий нийтийг хамарсан энэхүү  хямралын дараах Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлт нь тус улсын эдийн засгийн хүчирхэг байдал, БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ элссэний дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон  хямралыг тогтворжуулахаар тус улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн оновчтой бодлогын үр нөлөөг илэрхийлж байна” гэжээ.

Одоогоос 10 жилийн тэртээ буюу 2007 оны наймдугаар сарын 9-нд дэлхийн санхүүгийн хямралын эхний шинж тэмдэг ажиглагдаж байв. Тухайлбал, Францад Парижийн банк АНУ-ын ипотекийн үйл ажиллагаатай  холбоо бүхий  хувьцааны гурван ч гүйлгээг  хүчингүй болгосноо зарлаж байв. Мөн Нью-Йоркийн хөрөнгийн биржүүдэд огцом уналт эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцээд Европын төв банк  банкны салбарууддаа 100 тэрбум евро хуваарилж байгаагаа яаралтай мэдэгдэв. Тэр үед  Английн ипотекийн зээлийн Northern Rock банкны захирлаар ажиллаж байсан Адам Эпплгарт энэ өдрийг “Дэлхий өөрчлөгдсөн өдөр” хэмээн нэрлэсэн байдаг.

Тэр үеийн санхүүгийн хямралыг  10 жилийн хойно эргэн харахад хямралыг тогтворжуулах БНХАУ-ын стратеги болон тус улсын эдийн засгийн хөгжлийг дэлхий нийт бахдан гайхширч байгаа билээ.

П.Ширдын үзэж байгаагаар Хятад улс нь мөнгө зээлийн уян хатан бодлогынхоо ачаар эдийн засагтаа гадаад эрэлт болон дотоодын хэрэглээнийг чиг баримжаатайгаар өөрчилж чадсан юм.   “Энэхүү бодлогынхоо ачаар Хятад улс дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг хурдасгаж,  макро эдийн засгийн тэнцвэргүй байдлыг ямар нэг хэмжээгээр арилгаж, дэлхийн эдийн засгийн сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалж чадсан юм” хэмээн тэрбээр онцолжээ.

“Дэлхийн эдийн засгийн хөгжлийн тайлан”-д нийтлэгдсэн илтгэлээс харвал 2017 онд Хятадын эдийн засаг  6,6 хувь хүртэл өсөх төлөвтэй байгаа бөгөөд харин ирэх жил буюу 2018 онд 6,2 хувь байхаар байна.

Гэхдээ эдийн засгийн энэ өсөлт зөвхөн Хятадад төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ажиглагдаж байгаа ажээ. “Standard and Poors”-ийн тооцоолж байгаагаар санхүүгийн хямралын дараа дэлхийн эдийн засгийн өсөлт 3-3,5 хувьд хэлбэлзэж байгаа юм. Энэ өсөлт ойрын жилүүдэд 3,5 хувь дээр хадгалагдана хэмээн тооцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here