Нүүр хуудас Эдийн засаг “Приус”-ын татварын хэмжээ хугацааг хэлэлцлээ.

“Приус”-ын татварын хэмжээ хугацааг хэлэлцлээ.

131
0

УИХ дэмжвэл “Приус”-ын татварын хэмжээг Засгийн газар тогтоож, үйлчлэх хугацааг сунгана.
2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.
Иймд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг төсөл санаачлагчдад уламжлахаар болов

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here