Нүүр хуудас Эдийн засаг Саудын Арабын газрын тосны гарц эрс нэмэгджээ

Саудын Арабын газрын тосны гарц эрс нэмэгджээ

75
0
saud-arab-gazriin-to
Саудын Арабын газрын тосны гарц эрс нэмэгджээ

Саудын Арабын газрын тосны гарц 11 дүгээр сарын эхээр шинэ дээд цэгт хүрч, өдрийн 10.9 сая баррель болж өссөн гэж эх сурвалж мэдээллээ. Аравдугаар сарын гарц дунджаар 10.6 сая баррельд хэлбэлзэж байсан юм.

Ираны эсрэг хоригоос шалтгаалан үүсэж болох эрсдэлд бэлэн байх үүднээс худалдан авагчдын зүгээс эрэлт нэмэгдсэн, үүнтэй холбоотойгоор гарц өссөн гэж албаныхан тайлбарлаж байна.

Сарын үлдсэн өдрүүдэд гарцыг ямар түвшинд барих төлөвлөгөөтэй байгаа нь тодорхойгүй байгаа аж. Саудын Арабын албаныхан тухайн сарын гарцыг 4-5 долоо хоногийн өмнө төлөвлөдөг.

Тиймээс 11 дүгээр сарын эхний хагасын гарц нь аравдугаар сард Ираны хоригийн асуудал ид өрнөж байхад ирсэн захиалгын үр дүн гэдгийг шинжээчид онцолж байна. 2019 онд шаардлага гарвал гарцыг өдрийн 500 мянган баррелиар бууруулна гэсэн байр суурийг Саудын Араб өмнө нь илэрхийлсэн юм.

11 дүгээр сарын 30-нд эхлэх “Их 20”-ийн уулзалтын хүрээнд АНУ, ОХУ, Саудын Араб гэсэн газрын тосны гол нийлүүлэгч орны удирдагчид уулзана.

Мөн 12 дугаар сарын зургаанд Австрийн Вена хотноо OPEC-ийн гишүүн улсынхан уулзах товтой байгаа нь салбарын хувьд хүлээгдэж байгаа гол үйл явдлуудад тооцогдож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here