Нүүр хуудас Эдийн засаг СЗХ: “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн хувьцаа эрэлттэй байна

СЗХ: “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн хувьцаа эрэлттэй байна

85
0

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт хувьцааны 2.7 хувь буюу 3 сая гаруй ширхгийг Монголын зах зээлд амжилттай арилжаалсан байна. Тус компанийн хувьцааны захиалга 66 хувиар даван биелэв.

Монголын хөрөнгийн зах зээлд “Давхар бүртгэлийн журам” хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа гадаад зах зээлд арилжаалагддаг хувьцаа монголд давхар арилжаалагдсан үйл явдал болсон.

Тиймээс ч 2018 оны хөрөнгийн зах зээлд гарсан гол үйл явдлын нэгээр тооцогдож байгаа юм.

Ийм байдлаар МУ-д үйл ажиллагаа явуулдаг, ОУ-ын зах зээлд гарсан компаниудыг монголд хувьцаагаа давхар арилжаалах, монголчууд эдгээр арилжаанд оролцон хувь хүртдэг байх бодлогыг төрөөс барьж байгаа.

Тэгвэл цаашид холбогдох журмыг улам боловсронгуй болгох ажлууд бий гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж байна

Санхүүгийн зохицуулах хороо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here