Нүүр хуудас Эдийн засаг СИНГАПУР: Блокчейны чуулганд Азийн тэргүүн баячууд заларчээ

СИНГАПУР: Блокчейны чуулганд Азийн тэргүүн баячууд заларчээ

84
0
ёDecrypting Blockchain for Busines-01
Сингапурын мэдээлэл харилцаа холбооны сайд Жанил Путучеару

Ази тивийн хамгийн чинээлэг, хүчирхэг, нөлөө бүхий 130 хүн Сингапурт чуулж, Блокчейн технологийн талаар сонсож байна.

Энэ удаагийн чуулганд оролцож байгаа хүмүүс нь тун саяхан дэлгэцийн хит болсон “Crazy Rich Asians” киног санагдуулам томоохон энтрепренерүүд, хөрөнгө оруулагчид, гэр бүлийнхэн цугларчээ.

Тэдгээр хөрөнгө оруулагчдыг Сингапурт цуглуулж чадсан хүмүүс нь Ази төдийгүй, дэлхийн хэмжээнд хамгийн нөлөө бүхий криптогийн удирдагчдын баг юм. Энэхүү эвентийг “Forbes Asia” зохион байгуулсан бөгөөд зөвхөн урилгаар зочдыг оролцуулжээ.

“Decrypting Blockchain for Business” чуулганы тайзан дээрээс криптогийн нүүр царай болсон эрхмүүд өөрсдийн байр суурийг хуваалцсан байна. Хэдийгээр сүүлийн 3 сарын хугацаанд ханш тогтмол унаж, зах зээл хумигдаж хямарч байгаа дүр зураг ажиглагдсан ч, Сингапурт чуулж байгаа криптогийн хөрөнгө оруулагчдын уур амьсгал огт өөр байжээ.

18 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Royal Golden Eagle нэртэй томоохон үйлдвэрлэлийн компаний захирал Андерсон Таното блокчейнд сонирхлоо илэрхийлсэн байна. Мөн чуулганд Сингапурын мэдээлэл харилцаа холбооны сайд Жанил Путучеару оролцож, блокчейн хэрэглээний талаар илтгэл тавьсан юм.

ёDecrypting Blockchain for Busines-bobby Lee-2018
Хятадын BTCC биткойн арилжааны газрын үүсгэн байгуулагч Бобби Лий

Олны анхаарлыг татсан томоохон илтгэгчид гэвэл Хятадын BTCC биткойн арилжааны газрыг үүсгэн байгуулагч Бобби Лий, Сингапурын арилжааны биржийн дэд ерөнхийлөгч Тинкү Гупта, Блокчейн хөгжүүлэлтийн “Kenetic” фирмийн үүсгэн байгуулагч Жихан Чу нар байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here