Нүүр хуудас Эдийн засаг Сонгуулийн өртөг

Сонгуулийн өртөг

342
0

Ерөнхийлөгчийн сонгууль болоход 39 хоног үлдлээ. Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд хэнийг өрсөлдүүлэхээ шийдчихлээ.
МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар өрсөлдөх болсноор сонгуулийн уур амьсгалд өөрчлөлт орж анхаарал татсан өрсөлдөөн өрнөж болзошгүй болов.
Үндэсний аудитын газар: Нам эвсэл тус бүрээс зарцуулах дээд хэмжээ 6.8 тэрбум, нэг нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 3.9 тэрбум төгрөг байна.
Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн сонгуулийн зардлаа хандиваар бүрдүүлнэ гэв.
Үндэсний аудитын газар өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэг нам эвсэл болон нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон. Мөнгөний сонгууль болгохгүйн тулд буюу хэн илүү их санхүүгийн боломжтой тэр нам нэр дэвшигчид давуу тал олгохгүйн тулд ийнхүү хязгаар тогтоодог.
Сонгуульд гурван нам өрсөлдөх тул МАН, АН, МАХН нийт 20.4 тэрбум төгрөг зарцуулах нь ээ. Гурван нэр дэвшигч тус бүр 3.9 тэрбумыг зарцуулна гэж үзвэл 11.7 тэрбум төгрөгийг мөрийн хөтөлбөрөө танилцуулах, иргэдтэй уулзах, сурталчилгааны материал тараахад зарцуулна.
Нэр дэвшигчийн зардлыг намынхтай нийлүүлбэл 32.1 тэрбум төгрөг болно. Энэ бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт өртөг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here