Нүүр хуудас Эдийн засаг СӨҮЛ: Хөрөнгө оруулалтын сангууд стартапуудад санхүүжилт хийнэ

СӨҮЛ: Хөрөнгө оруулалтын сангууд стартапуудад санхүүжилт хийнэ

165
0
seol-hot-horongo-oruulaltiin-san
Хөрөнгө оруулалтын сангууд стартапуудад санхүүжилт хийнэ

Сөүл хотын нэг тэрбум ам.долларын санхүүжилт бүхий хөрөнгө оруулалтын сан нь гарааны бизнес буюу стартапуудад тусална.

Сөүлийн инновацийн өсөлтийн сан нь санхүүгийн технологи болон блокчейны салбарт ажиллаж буй стартапуудад хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

Уг хөрөнгө оруулалтын сан нь 2022 он хүртэл стартап компаниудад нийт 1.2 их наяд вон буюу 1.07 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр төлөвлөөд байна.

Зөвхөн 2019 онд л гэхэд эхний хагаст 13.25 тэрбум вон буюу 11.75 сая ам.доллар, 2 дугаар хагаст 8.4 тэрбум вон буюу 7.45 сая долларын санхүүжилтийг стартапуудад зориулна.

Жилийн эхний хагасын хөрөнгө оруулалтыг таван үндсэн чиглэлээр олгох юм. Тухайлбал Аж үйлдвэрийн 4 дүгээр бүс байгуулах төсөл, Ухаалаг хот төсөл, стартапуудын дэмжлэг, сэргээн босголтын чиглэлээр хөрөнгө оруулалтыг хийнэ.

Ийнхүү Сөүл хотын засаг захиргааны дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын сан нь блокчейн болон “fintech” компаниудад тусалж ажиллахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here