Нүүр хуудас Эдийн засаг ФИЛИППИН: Криптогийн АТМ машинууд ажиллаж байна

ФИЛИППИН: Криптогийн АТМ машинууд ажиллаж байна

94
0
crypto-ATM
Филиппин улсын "Union Bank"

Филиппин улсын “Union Bank” нь криптовалютын ATM машинууд ажиллуулж эхлүүлэх болсноо мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлснээр Филиппиндээ томд тооцогдох “Union Bank” нь хоёр төрлийн үндсэн үйлчилгээг үзүүлэх ATM-г нэвтрүүлэхээр болсон байна.

Филиппин улсын хувьд Төв Банк нь криптовалютын харилцааг зохицуулдаг бөгөөд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд, тэр дундаа төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийхэд хууль эрхийн зохицуулалтыг хариуцдаг.

Энд нэр дурдагдаад буй “Union Bank” нь Филиппин улсдаа 300 гаруй салбартай, хамгийн том банкуудын нэг юм.

“Union Bank”-ны ATM машинууд ажиллаж эхэлснээр улсынхаа төв банкны хууль эрхийн зохицуулалтын дагуу нэвтэрч байгаа анхны ATM болох ажээ.

Филиппиний хууль эрхийн зохицуулалтын дагуу криптовалют арилжааны газрууд нь мөнгөн гуйвуулга хийх, шилжүүлэг гүйцэтгэх компани байдлаар ажиллахын тулд бүртгэлийн сертификат авах ёстой юм.криптовалют

Одоогийн байдлаар Филиппин улсад Төв Банк нь нийт долоон арилжааны газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод зогсохгүй, 40 гаруй газрын хүсэлтийг хэлэлцэх шатандаа явж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here