Нүүр хуудас Эдийн засаг Хөтлөгч П.Одгэрэл ЭЭЖ болсон сэтгэгдэлээ хуваалцжээ

Хөтлөгч П.Одгэрэл ЭЭЖ болсон сэтгэгдэлээ хуваалцжээ

900
0

UBS телевизийн нүүр царай П.Одгэрэл дэлгэцээр ч, тайзан дээр ч, мөн дэргэдээс нь харсан ч үргэлж сайхан харагддаг. Тиймээс манай охид, бүсгүйчүүд гуалиг сайхан бие галбираас нь эхлээд түүний гоо сайхных нь нууцад нэвтрэхийг битүүхэндээ хүсэж явдаг нь нууц бишээ. Энэ нь зөвхөн гоё сайхан байдлаар хязгаарлагдах бус үзэгч олноо хүндэтгэж буй томоохон илрэл биз ээ.

Өөрийн гэсэн аз жаргалтай өнөр бүлийг цогцлоож, өдгөө хоёр хүүхдийн ээж, халамжит хань болоод буй. Телевизийн дэлгэцэнд өөрийн гэсэн өвөрмөц хөтлөлт, үг хэлний баялаг байдлаараа эрхгүй ялгарч чаддаг хөтлөгч П.Одгэрэл цахим ертөнцөд идэвхитэй нэгэн.

Том хүүхдийнхээ хоёр насны ойг угтаад буй тэрээр “Саяхан л танилцаж байсан бяцхан үр минь өчигдөр хоёр настай болсон. Хоёр настны эхний өдөр ээжид нь нэг л том хүүтэй болчихсон юм шиг мэдрэмж төрүүлж байна. Ээжийнхээ толгойг энгэртээ наагаад үсийг минь илбэж, хацрыг минь үнэрлэдэг жижигхэн залуудаа зөндөө их хайртай” гэж ээ.

Авьяаслаг уран бүтээлчийн бяцхан хүү болон ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэн баярт өдрийн мэндийг хүргье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here