Нүүр хуудас Эдийн засаг Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

227
0

Улаанбаатарт 32 хэм дулаан байна
2017-05-17 09:28:30
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Баян-өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүснэ.
Малчид, иргэдийн анхааралд:
17-нд баруун аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж, хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.
05 дугаар сарын 16-ны 20 цагаас 05 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 18-23 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДИЙН НУТГААР: Хөвсгөлийн уулсаар үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө градус 9-11 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-нд говь талын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 18-наас 19-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here