Нүүр хуудас Эдийн засаг Чалкогийн өрийг барагдууллаа

Чалкогийн өрийг барагдууллаа

260
0

БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 100 хувь төлж барагдууллаа. “Эрдэнэс-Таван толгой” ХК “Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн олборлолтын ашиг Монгол Улсын төсөвт бүрэн орох боломжтой болж буй юм. Зургаан жилийн турш сунжирсэн уг өрийг барагдуулсаныг батлах санхүүгийн баримтыг өчигдөр Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр “Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” гэв.

“Эрдэнэс-Таван толгой” ХК энэ онд Цанхийн Зүүн болон Баруун уурхайг зэрэг ашиглаж, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here