Нүүр хуудас Эдийн засаг Эмиратын тэргүүлэгч газрын тосны компани БЛОКЧЕЙН ашиглана

Эмиратын тэргүүлэгч газрын тосны компани БЛОКЧЕЙН ашиглана

113
0

Абу Дабигийн үндэсний газрын тосны компани нь IBM-тэй хамтран, блокчейнд суурилсан нийлүүлэлтийн сүлжээний систем нэвтрүүлэхээр болсон байна.

Арабын Нэгдсэн Эмиратын төрийн мэдлийн газрын тосны компани болох “ADNOC” /Abu Dhabi National Oil Company/ нь дэлхийд эрчим хүч үйлдвэрлэл болон шатахуун химийн чиглэлээр тэргүүлэгчдийн нэгт тооцогддог. Уг компани нь өдөрт 3 сая баррель газрын тос болон 10.5 куб фут байгалийн хий олборлодог.

Дээр нэр дурдсан блокчейнд суурилсан нийлүүлэлтийн сүлжээний системийг ашиглаж эхэлснээр, компаниудын нягтлан бодох бүртгэлийг автоматжуулах ач холбогдолтой юм.

Английн Лондон хотноо болсон Дэлхийн Эрчим хүчний ассемблейн үеэр “ADNOC”-ын дижитал хэлтсийн менежер Абдул Нассир Аль Мугхайрби уг системийн талаар танилцуулга хийжээ. Тэрбээр чуулганы индэр дээрээс хэлэхдээ “Блокчейн бол салбарыг тэр чигт нь өөрчлөх хувьсал өөрчлөлт.

Уг технологи нь цаг зарцуулалтыг багасгаж, үйл ажиллагааны зардлыг бууруулж, хөдөлмөрлөх хүчний хэмнэлт хийх юм. Мөн бүтээгдэхүүний маркетинг болон арилжих явцыг сайжруулж, удаан хугацааны тогтвортой үнэ цэнэ бий болгоно” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here