Нүүр хуудас Эдийн засаг Эрдэмтэд, инженерүүдийг дээдлэгч улс

Эрдэмтэд, инженерүүдийг дээдлэгч улс

65
0
delhiin-hamgiin-huchirheg-guren-02
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн ба эрдэмтэд, инженерүүдийг дээдлэгч улс

Хятад гэхээр дэлхийн бусад улс орнуудын иргэдийн хувьд Цагаан хэрэм, Фенгшүй, гудамжны хоол, Панда, хямд бүтээгдэхүүнүүд, коммунизм, тулааны урлаг, Брюс Ли санаанд нь буудаг.

Тэгвэл өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох АНУ-тай эн тэнцүүхэн худалдааны дайн хийж, эдийн засгийн хөгжлийн хурдаараа дэлхийг тэргүүлж буй БНХАУ-д инноваци, техник технологи, дижитал шилжилт хүчээ аваад байна.

Хятадын эдийн засгийн энэхүү үсрэнгүй хөгжилд төр засгийн тогтвортой байдал нөлөөлдөг нь ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд Хятадын төрийг барьж буй засгийн газрын томоохон зүтгэлтнүүд нь бүгд инженерүүд, эрдэмтэд байгаа гэдгээрээ онцлогтой. Хятадын ард иргэдийн хувьд эрдэмтэн, судлаач, инженерүүдийг төрийн ажил хийхэд хамгийн зохимжтой гэж үздэг байна.

Тун саяхныг хүртэл төр барьсан өмнөх засгийн газрын  /Хятадын төрийн зөвлөл/ 9 томоохон албан тушаалтны 8 нь эрдэмтэн, судлаач, инженерүүд байсан. Тэдний удирдлага чиглүүлэлт нь инновацид төвлөрч, Хятадын хөдөлмөрлөх хүчний аварга том зах зээлийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн салбарт хандуулаад байгаа юм.

Хятадын хөдөлмөрлөх хүчний аварга том зах зээлийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн салбарт хандуулаад байгаа юм.

Одоогийн удирдлагууд ч гэсэн эдийн засагчид, судлаач шинжээчид, сэтгүүлч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хятадын төрийн зөвлөлийн хамгийн өндөр албан тушаалууд нь эрдэмтэн, инженер мэргэжилтэй хүмүүст харьяалагдсан хэвээр.

~Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн ба эрдэмтэд, инженерүүдийг дээдлэгч улс~

Тухайлбал БНХАУ-ын дарга Ши Жиньпин нь Бээжин дэх Циньхуагийн их сургуулийг химийн инженерчлэлийн чиглэлээр дүүргэсэн. Мөн Ши Жиньпин нь Циньхуагийн нийгмийн ухааны институтээс хуулийн чиглэлээр докторын зэрэг хүртсэн анхны улс төрч билээ.

Тэгвэл Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үндэсний хорооны дарга Юү Зенгшенг нь мөн л инженер хүн. Тэрбээр Харбины их сургуулийг баллистик пуужингийн автоматжуулалтын чиглэлээр дүүргэсэн бөгөөд улсынхаа электроникийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай инженер хүн ажээ.

Xi-jinping
Тэрээр улсынхаа электроникийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай инженер хүн ажээ

Зөвхөн төрийн эрх барих байгууллагад ч бус, орон нутгийн төлөөлөн удирдах байгууллагуудад ч гишүүдийн 80 орчим хувь нь технократууд буюу техникийн чиглэлээр туршлага, ур чадвартай элитүүд байгаа юм.

Нийт төрийн албан хаагчдын 80 хувь нь шинжлэх ухаан болон инженерчлэлийн чиглэлийн хүмүүс байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here