Нүүр хуудас Эдийн засаг “Эрдэнэс-Таван толгой” компанийн захирал Д.Ариунболд: Хөгжлийн банкны 200 сая долларын зээлийг барагдуулсан

“Эрдэнэс-Таван толгой” компанийн захирал Д.Ариунболд: Хөгжлийн банкны 200 сая долларын зээлийг барагдуулсан

295
0
"Эрдэнэс- Таван толгой” компанийн захирал Д.Ариунболд
Эдийн засгийн хөгжлийн форумын салбар хуралдаан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Тус салбар хуралдаанд “Эрдэнэс- Таван толгой” компанийн захирал Д.Ариунболд оролцож илтгэл тавьсан юм.
Энэ үеэр “Эрдэнэс –Таван толгой” компани Хөгжлийн банкны 200 сая ам.долларыг төлж дуусгасан тухай мэдээллийг өглөө. Иймээс бид дараах тодруулгыг хийлээ.

-Эрдэнэс-Таван толгой” компани өнгөрсөн жил “Чалько” компанийн өрийг барагдуулж дуусгаж байсан. Энэ жил Хөгжлийн банкны өрийг барагдуулжээ. Одоо өргүй болсон гэж ойлгож болох уу?

-“Тийм ээ, “Эрдэнэс-Таван толгой” компани Чалько компанид 100-гаад сая ам.долларын өртэй байсныгаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд төлж бүрэн барагдуулсан. дуусгасан. Гадаад өргүй болсон учраас дотоод өрөө төлөхөөр ажилласан.

Хөгжлийн банкинд 200 сая ам.долларын өр байсан. Эхний ээлжинд 100 сая долларын зээлээ төлсөн. Хоёр сар гаруйн өмнө 50 сая ам.долларыг барагдуулсан, харин өчигдөр үлдэгдэл 50 сая долларыг төлж, дуусгалаа. Одоо зээлийн хүү нь гэж багахан хэмжээний өр бий. 10-20 сая ам.долларын л өр үлдсэн. Ойрын хугацаанд барагдуулж дуусгана. Хөгжлийн банкнаас зээл авснаас хойш хүүг нь огт төлж байгаагүй юм билээ. Бид тус банктай гэрээ байгуулаад тодорхой графикын дагуу үлдсэн хүүгийн төлбөрийг хийнэ.

-Таныг ажил авснаасхойш “Эрдэнэс-Таван толгой” компани хэдий хэмжээний өрийг барагдуулаад байна вэ?

-Нийтдээ 350 гаруй сая ам.долларын өрийг барагдуулж дууссан. Одоо компани гадаад болон дотоодод ямар ч зээлийн өргүй болсон.

-Энэ онд хэдий хэмжээний нүүрсний экспорт хийх вэ?

-Энэ онд 10 сая тонн нүүрс экспортлох шийдвэрийг “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан. Одоогийн байдлаар 3 сая тонн нүүрс экспортлоод байна. Сар тутамд 1 сая тонн нүүрс экпортолбол төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломж байгаа.

-Нүүрсний үнийг энэ онд өсгөх боломж гарч байгаа юу?

-Нүүрсний үнийг сонгон шалгаруулалтаар зарлаад тодорхой үнийн баримжаа гаргадаг. Дээр нь судалгаа хийдэг. Энэ оны төвшинд нүүрсний үнэ тогтворт ой байна гэсэн экспертүүдийн дүн гарсан. Нэг тонныг нь 68.1 доллараар борлуулж байна.

-Нүүрсний тээвэрлэлт нэлээд асуудал дагуулдаг. Одоо ямар байгаа бол?

-Засгийн газрын тогтоол гарснаар олборлосон нүүрсээ ачилт хийгээд Цагаан хадан дээр буулгаад, цааш нь компаниуд экспортолж байгаа. Цагаан хадан дээрх нүүрсний овоолго нэлээн их болсон байна лээ. Цагаан хаднаас цааш хилээр гарч байгаа гаралт дээр дараалал үүссэн. Энэ нь хилээр нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой. Өдөрт 600-700 машин гарч байна. Нүүрсний овоолгууд их хэмжээгээр үүсэхээр тээвэрлэлт хүндэрч магадгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here