Нүүр хуудас Эдийн засаг Өнөөдөрийн зурхай

Өнөөдөрийн зурхай

602
0

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 22. Бархасвадь гараг. Булаагч одтой, Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Уул
Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа элбэг олдоно хэмээн зурхайд буужээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here