Нүүр хуудас Эдийн засаг “Инновацийн төсөлд грант олгох журам”-ыг баталлаа

“Инновацийн төсөлд грант олгох журам”-ыг баталлаа

204
0
“Инновацийн төсөлд грант олгох журам”-ыг баталлаа
“Инновацийн төсөлд грант олгох журам”-ыг баталлаа. Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх, нутагшуулах замаар инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах зорилго бүхий төсөлд грант олгоно.

Ингэснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарна гэж Засгийн газар үзэж байна.

Нэг төсөлд олгох грантын хэмжээ нь төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамд заажээ.

Монгол Улсын иргэн, улсад бүртгэлтэй өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төслөө грантад нэр дэвшүүлэх эрхтэй юм байна.

Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчдийг Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал хариуцсан сайд томилж ажиллуулах бөгөөд шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн грант олгоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here