Нүүр хуудас Эдийн засаг “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын тээвэрлэлт саатаад байна

“Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын тээвэрлэлт саатаад байна

267
0
“Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын тээвэрлэлт саатад байна
“Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын тээвэрлэлт саатад байна. Тодруулбал Рио тинто Оюутолгойгоос зэс олборлон Хятадаар дамжин гардаг тээвэрлэлтээ зогсоожээ.

Хятадын Ганц мод боомтын гарцыг жолоочид хааж зогссоноос болж хил дээр маргаан үүссэн байна. Үүнээс болж “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын тээвэрлэлт долоо хоногоор саатаад буй аж.

Энэ бол Рио тинто компани улс төр, бодлогын хүрээнд шахалтад орж буй анхны тохиолдол биш бөгөөд Монголын улс төрийн хүчнүүдээс хөрөнгө оруулалтын гэрээнд заасан өөрсдийн талын ашгийн хувийг бага байна гэсэн дайралтад тасралтгүй өртдөг байна.

Мөн энэ долоо хоногт Монгол Улсын татварын албанаас “Оюутолгой” ХХК-ны нэр дээр 155 сая ам.долларын татварын торгууль нэхэмжилсэн. Торгуулийг “Оюутолгой” ХХК-ын 2012-2015 онд төлсөн татварт аудитын шалгалтад үндэслэн тавьсан гэж мэдэгдсэн ч Рио Тинто тус нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн няцаагаад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here