Нүүр хуудас Эдийн засаг “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгууллаа

“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгууллаа

211
0

Усан цахилгаан станц барих төслийн ажлыг хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулан, тус компанид үйл ажиллагааг даатгахаар боллоо. Цэвэр усны нөөц бүрдүүлэхийн зэрэгцээ манай улсын эрчим хүчний импортыг багасгаж, дотоод дахь үйлдвэрлэлийг нэмэх зорилготой тус төслийг “Эгийн голын усан цахилгаан станын төсөл”-ийн нэгж хариуцаж байсныг татан буулгаж, “Эгийн голын усан цахилгаан станцын төсөл” ХХК байгуулахаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв.

Уг компани төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, газар эзэмшихтэй холбоотой гэрчилгээнүүдийг эзэмшиж, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гэрээ, холбогдох бусад гэрээ байгуулах эрхтэй бөгөөд станц баригдаж дууссаны дараа ч үйл ажиллагааг нь бүрэн хариуцах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here