Нүүр хуудас Эдийн засаг “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн АУДИТ-ын шалгалтын дүн гарчээ

“Эрдэнэт” үйлдвэрт хийсэн АУДИТ-ын шалгалтын дүн гарчээ

479
0
erdenet uildwer
“Эрдэнэт” үйлдвэр 2015-2017 онд зөвхөн зөвлөх үйлчилгээнд 7.2 тэрбум төгрөг зарцуулсан байна

Нйислэлийн аудитын газраас “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд давтан аудитын шалгалт хийжээ. Энэ нь өмнө хийсэн “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанынхаа хэрэгжилтийг хянах зорилготой шалгалт юм байна.

Тус үйлдвэр 2015 онд 9.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэрнээ 2016 онд 123.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж авсан зээлийнхээ төлбөрт Олон улсын арбитрын шийдвэрийн дагуу “Стандарт” банкинд төлөх 51 сая долларыг 126.9 төгрөгийн болзошгүй өр төлбөрөөр бүртгэсэн байсныг Аудитын тайланд дурдсан байна. Түүнчлэн, “Эрдэнэт” үйлдвэр 2015-2017 онд зөвхөн зөвлөх үйлчилгээнд 7.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд ашиглагдахгүй хөрөнгийн үлдэгдэл нь одоогоор зургаан тэрбум төгрөгт хүрсэн байна.

~‘Эрдэнэт’ үйлдвэр зөвхөн зөвлөх үйлчилгээнд 7.2 тэрбум төгрөг зарцуулжээ~

“Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг “Ачит ихт”, “Эрдмин”,“Зэс эрдэнийн хувь”, “Морь эксплорейшн”, Шим тенхолодж”. “Ижилманлай” зэрэг компаниудтай холбоотой хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлж заримыг нь шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр нь “Шим технолодж” компанийн 30 хувийг эзэмшиж, хувьцааны төлбөрт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой атал 24 сая төгрөг илүү шилжүүлжээ.

Хамгийн ноцтой нь “Шим технолодж” компани нь гэрээний үүргээ удаа дараа биелүүлэхгүй байхад л “Эрдэнэт” үйлдвэр нь молибеденийн баяжмалаа нийлүүлсээр 21.7 тэрбум төгрөгийн авлага үүсчээ. Иймэрхүү булхтай, эргэлзээтэй гэж болохоор үйлдлүүд “Ачит ихт”, “Эрдмин”,“Зэс эрдэнийн хувь”, “Морь эксплорейшн” компаниудад мөн байгаа тухай мэдээллийг аудитын тайланд дурджээ.

“Эрдэнэт” үйлдвэрээс зарим нь ингэж ихээр “идэж” байхад, зарим нь хэт өндөр үнээр орон сууц түрээслүүлэх, ашиглалтын зардлыг нь хэд дахин нугалж авах зэргээр жилдээ 100 гаруй сая төгрөгийн ашиг унагадаг байна. Энд орон сууцны түрээсийн төлбөр нэхэмжлэгч болон “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлж төлбөр шилжүүлсэн санхүүгийн зарим баримт дээрх нэгдүгээр гарын үсэг нь адилхан буюу нэг хүнийх байх магадлалтай тул хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here