Нүүр хуудас Эдийн засаг 14170 иргэний зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүллээ

14170 иргэний зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүллээ

503
0
zeeliin-medeellin-san
14170 иргэний зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүллээ
~14170 иргэний зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүллээ~

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А-209 тоот тушаалаар Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд нэмэлт оруулж баталлаа.

Уг нөхцөлд:

– 2018 оны 6 дугаарын сарын 01-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан,

– Нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр боллоо. Уг шийдвэрийн дагуу нийт 14170 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаад байна.

Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорьж байгаа юм.

Монголбанк үүнээс өмнө 2017 онд 25621, 2018 оны 3 дугаар сард 41085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан билээ.

Эдгээр иргэдийн мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал тус бүрт тавигдсан нөхцөлийн дагуу хязгаарлалт хийсэн бөгөөд тэдгээр нөхцөлөөс дурдвал, зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө заасан хугацаанд (2017 оны

хувьд 01 дүгээр сарын 31-ний өдөр,

2018 оны хувьд 2 дугаар сарын 1-ний өдөр) барагдуулж дуусгасан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй байх гэсэн шаардлагыг тавьж байсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here