Нүүр хуудас Эдийн засаг 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн...

2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

83
0

Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм.

Тухайлбал, дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн  үүнээс 60 мянган эмэгтэйчүүдийг  тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажилчдын тоог 50-иас дээш хувиар бууруулахаар тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here