Нүүр хуудас Эдийн засаг 21 хувьцаат компанийн 48,089 ширхэг хувьцаа арилжигдлаа

21 хувьцаат компанийн 48,089 ширхэг хувьцаа арилжигдлаа

145
0

2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 48,089 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “АПУ” компани хамгийн өндөр буюу 1.96-иар өссөн бол “Хөх ган” 1.38%, “Таван толгой” 0.77%-иар тус тус өслөө. Мөн 1,618 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 178,274,867.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 828.53 нэгж болж 0.36%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,428,531,907,985.00 төгрөг боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here