Нүүр хуудас Эрүүл мэнд Банан жимсний ач тус.

Банан жимсний ач тус.

607
0
Бананы төрөлх нутаг нь Зүүн өмнөд Ази юм байна. Хүнсний бүтээгдэхүүн учраас түүнийг халуун газар тарьж ургуулдаг гэнэ. 16 градустай үед бананы ургалт удааширдаг бол 10-аас доош градустай үед ургалт бүр зогсдог байна. Бананыг дал модон дээр ургадаг хэмээн бүх хүмүүс боддог боловч үгүй аж. Банан нь 5 метрийн өндөртэй, 20 см өргөн өвсөрхөг иштэй дал мод мэт ургамал дээр ургадаг байна. Орос улсад банан Сочид ургадаг боловч хангалттай боловсордоггүй байна. Банан жимс хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

 Цусны даралт буулгана. Өдөрт 2 ширхэг гадил жимс идэх нь цусны даралт буулгахад маш сайн гэдэг нь нотлогдсон. Эрдэмтдийн үзэж буйгаар гадил жимсэнд агуулагдах кали нь ингэж хүний биед сайнаар нөлөөлдөг аж.
Хавдраас урьдчилан сэргийлнэ. Токиогийн их сургуулийн судалгааний багийнхан гадил жимсний байгалийн найрлагад бүх төрлийн хавдраас сэргийлэх бодис байдгийг олж тогтоосон байна. Боловсорч гүйцсэн гадил жимсний хавдраас сэргийлэх чадвар бүр ч өндөр болсон байдаг гэнэ.
Тайвшруулна. Чи бие сэтгэлээ тайван, аз жаргалтай байлгахыг хүсвэл гадил жимс идээрэй. Гадилд агуулагдах амин хүчил, уураг биед чинь серотонин болсноор чамайг тайвшруулж, стрессийг чинь тайлж чадна гэнэ шүү.
Амттай. Хамгийн гол нь байгалийн гаралтай, эрүүл мэндэд сайн амттан болж чадна гэдгээрээ давуу талтай.
Цагаан хоолтнуудад ээлтэй.  ДЭМБ-ын үзэж буйгаар насанд хүрсэн эмэгтэй хүн өдөрт 1.3 милаграмм витамин B6 хэрэглэвэл зүрх, мэдрэлийн өвчин тусдаггүй гэжээ. Витамин B6 ихэвчлэн махан хоолонд байдаг аж. Энэ нь цагаан хоолтнуудад анхаарах ёстой зүйл юм. Гэхдээ гадил жимсэнд хангалттай хэмжээний B6 агуулагддаг учраас санаа зоволтгүй. Хэрэв чи цагаан хоолтон болох гэж байгаа бол хоолны дэглэмд чинь заавал байх ёстой жимс гадил юм байна.
Шингэц сайтай. Хүүхдийн эмч нарын зөвлөж буйгаар гэдэсний түгжрэл, хоолны шингэц муудах үеэр гадил жимс хамгийн тустай гэжээ. Мөн огиудас хүрэх, бөөлжих, өтгөн хатах үед гадил жимсийг хэрэглэх нь тустай аж. Гадил жимс энэ бүгдийг үүсгэгч хүчлийг зөөж, биеэс гадагшлуулснаар өвчинг эдгээх увидастай.
Хөдөлгөөнийг дэмжинэ. Хүний биеийг машин гэж бодвол хамгийн сайн түлш нь гадил жимс гэнэ. Ялангуяа эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургуулилтын үед гадил жимсэнд ихээр агуулагдах кали шөртөс татах, булчин сулрах зэргээс найдвартай хамгаална. Түүнээс гадна 5 минутын эрчимтэй зумба дасгалд шаардагдах бүхий л амин дэм нэг бананд хадгалагддаг аж. Дасгал эхлэхээс өмнө болон дууссаны дараа гадил жимс идэхийг зөвлөж байн
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here