Нүүр хуудас Эрүүл мэнд БГД-ийн иргэдэд “АЧТАН” эмнэлэг…

БГД-ийн иргэдэд “АЧТАН” эмнэлэг…

135
0
БГД-ийн иргэдэд
БГД-ийн иргэдэд "АЧТАН" эмнэлэг...
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүд дүүргийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх улмаар зарим эмнэлгүүд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтод бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа юм.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хувийн хэвшлийн эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллах уриалгыг явуулж эхлээд байгаа бөгөөд Ачтан эмнэлэг энэхүү уриалгыг хүлээн авч хамтран ажиллахаар боллоо. Тус эмнэлэг нь 2001 онд 90 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монгол Улсын анхны хувийн эмнэлэг юм. Өдгөө тус эмнэлэг гурван байранд 300 ортой, 15 тасаг,46 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, иргэддээ ая тухтай орчинд нарийн мэргэжлийн эмч нар орчин үеийн өндөр тоног төхөөрөмжөөр үйлчилж байна. Поликлиникийн 15 кабинет, төрөлжсөн мэргэжлээр өдөрт 350-400 иргэнд үйлчилдэг байна. Мөн дүрс оношлогооны тасаг нь рентген, компьютер томограф,өнгөт хэв авиа, уян дуран, зүрхний хэт авиа, тархи зүрхний цахилгаан бичлэгийн кабинетаар өдөр 250-300 хүнд үйлчилж байна. Ачтан эмнэлгийн төв лаборатори нь Япон, Герман улсын орчин үеийн тоноглолтой клиник, биохими,молекул биологи бактериологи, дотоод шүүрэл, вирус судлал гэсэн 6 чиглэлээр хоногт 150-300 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай юм байна. Ийнхүү манай улсын томоохон эмнэлгийн нэг болох Ачтан эмнэлгээр Баянгол дүүргийн иргэн та 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here