Нүүр хуудас Эрүүл мэнд БЗД: Өрхийн эмнэлэг биохими болон цусны шинжилгээ авдаг боллоо

БЗД: Өрхийн эмнэлэг биохими болон цусны шинжилгээ авдаг боллоо

705
0
tsusnii-shinjilgee
Өрхийн эмнэлэг биохими болон цусны шинжилгээ авдаг боллоо

Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авах боломжтой иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг анхны өрхийн эрүүл мэндийн төв болж байгаа юм.

Уг тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цусны ерөнхий шинжилгээний хариуг 23 үзүүлэлтээр нэг минутын дотор гаргах боломжтой болж байгаа аж. Мөн биохимийн автомат анализатор нь хамгийн сүүлийн үеийн LED технологийг нэвтрүүлсэн элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажилллагааг дүгнэх боломжтой юм байна.

Насан урт өрхийн эрүүл мэндийн төв нь тус хорооны 25490 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна.

Иргэд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ өгөхийн тулд заавал хоёр дахь шатлалын буюу дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй, өрхийн эрүүл мэндийн төвдөө өгөх боломжтой болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here