Нүүр хуудас Эрүүл мэнд Вьетнам авто засварын газрын вьетнамуудын дунд ДОХ-ын халдвар маш их байгаа.

Вьетнам авто засварын газрын вьетнамуудын дунд ДОХ-ын халдвар маш их байгаа.

214
0

Өнөөдөр манай улсад ДОХ-ын халдвартай 241 тохиолдол бүртгэгдсэн албан ёсны мэдээлэл бий ч цаана нь хичнээн хавьтагч байгааг нарийвчлан гаргасан удаа үгүй. Тийм боломж ч хомс байж мэдэх юм. ХӨСҮТ-ийн ДОХ-ын тандалт судалгааны хэлтсээс дээрх тоо энэ онд нэг дахин өсөх тооцоо судалгаа хийжээ.  Хэдийгээр манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг ч сүүлийн таван жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний 28-40 гаруй хувийг тогтмол эзэлж байгааг эрүүл мэндийн салбарынхан мэдээлэв. ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд 56,6 хувийг улсын төсвөөс, 40,8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2,6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэдэг. Манай улсад БЗДХ-ын нийт өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж буй талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Мөн тэмбүүгийн халдвар нэмэгдэж, сүүлийн арван жилд бараг гурав дахин өсчээ. Үүнийг дагаад ХДХВ-ын халдварын бэлгийн замаар дамжих тохиолдлын тоо нэмэгдэж байгаад эмч мэргэжилтнүүд сэтгэл түгшиж буйгаа нуугаагүй юм.  Монголд ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн дунд 15-19 насны 12 хүүхэд байна. Өнгөрсөн онд манай улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчтэй иргэдийн 43,4 хувийг 15-24 насныхан эзэлж байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр ДОХ-ын халдварыг 20 насанд нь оношлож, эмчилгээнд хамруулснаар 71 наслах боломжтой гэдгийг баталжээ. Харин эрт оношилж, эмчилгээнд хамруулж чадаагүй бол 42 насална гэх тооцооллыг гаргасан байна. Гэтэл Монгол Улсын хувьд ДОХ-ын халдвар авсныг илрүүлснээс хойш 20 жил амьдарч буй нэг л хүн байгаа аж. Энэ нь халдвар авсныг илрүүлснээс хойш хамгийн удаан амьдарч байгаа тохиолдол юм. 2016 онд зургаан хүн ДОХ-ын халдвараар хорвоог орхижээ. Монгол улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний гурав хөтөлбөрийн хүрээнд нийт хүн ам, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлэх БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэмбүүгийн халдварын тохиолдлын түвшинг бууруулж, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн илрүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байгаа аж. Өнөөдөр Монголд байгаа, манайхны “хошуурч” очин үйлчлүүлдэг вьетнам авто засварын вьетнамуудын дунд ДОХ-ын халдвар маш их байгаа ажээ. ДОХ-той гэдгээ мэдсээр байж монгол эмэгтэйчүүдэд халдвар тарааж байгаа талаар эмнэлгийн баттай нэгэн эх сурвалж мэдээлсэн юм. Тэрбээр “Вьетнамууд машиныг чинь засчихаад ДОХ-ын халдвартай цусаа машинд чинь наагаад явуулахыг үгүйсгэхгүй” хэмээн анхааруулж байна. Нийслэлд 500 гаруй вьетнам засварын газар монголчуудад үйлчилдэг гэсэн албан бус тоо бий. Нэгд нь дор хаяж 2-3 вьетнам ажилладаг гээд бодвол Монголд буй вьетнамчуудын тоо таамгаар тодорхой болно. Тэд монгол охид, бүсгүйчүүдтэй танилцаж, дотно харилцаа үүсгэсэн жишээ олон. Тэдгээр вьетнамуудын ДОХ-той эсэхийг шууд хараад мэдэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар Вьетнам улсад ДОХ-ын тархалт асар хурдацтай нэмэгдэж байгаа аж. Анхны тохиолдол нь 1990 онд бүртгэгдэж, 1992 онд 3000 болж эрс нэмэгдэн, 2007 он гэхэд 220.000 болж, хүн амынх нь 33.4 хувийг эзэлж байжээ. 2014 оны байдлаар тус улсад ДОХ-ын халдвар тээгчдийн тоо хоёр дахин өссөн мэдээлэл бий. Өнгөрсөн 2016 оны 11 дүгээр сарын байдлаар Вьетнамд ДОХ-ын халдвар авсан 21 мянга гаруй хүүхэд байгаа гэсэн мэдээлэл байна. Вьетнамд ДОХ-ын халдвар авагсдын дийлэнх нь 15-30 насны залуучууд, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 85 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй бөгөөд тэдний тэн хагас нь мансууруулах бодис хэрэглэдэг талаар гадны хэвлэлүүдэд бичжээ. “ДОХ Вьетнамыг устгах уу” гэсэн асуудал дэлхийн хэмжээнд хурцаар тавигдаж буй энэ үед манай улс үүд хаалгаа тэдэнд чөлөөтэй нээгээд байгаадаа ч бас анхаарал хандуулах цаг хэдийнэ ирснийг хэлэх хэрэгтэй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад дээрх мэдээллийг огт үгүйсгээгүй бөгөөд “Хуулиараа хориотой учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.“Хувь хүний нууц” хэмээн хуулиар хорьсон нь нэг талаар энэ өвчний илрүүлэлтэд саад тээг болж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. “Хуулиар хорьсон” гээд мэдээлэл хаалттай байгаа нь цаашлаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл асуудлыг томруулахгүй гэх баталгаа байхгүй. Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирусээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин. Энэ өвчний төгсгөлийн шат тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирусын хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ дэлхий дээр байхгүй байгаа билээ. Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн тоо нэмэгдэж байгаад мэргэжлийн эмч нар сэтгэл зовж буйгаа илэрхийлж байна. ДОХ гэдэг нь хүний дархлал хомсдолын вирусийн нөлөөгөөр хүний дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар өвчин эмгэг илэрхийг хэлдэг. ХДХВ нь хүний биеийн цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, нугасны ус зэрэг шингэнүүдэд халдвар үүсгэх хангалттай хэмжээнд агуулагддаг ба эдгээр шингэн хүний биеийн цусны урсгалд шулуун гэдэс, үтрээ, гэмтсэн арьсаар орсон тохиолдолд халдвар дамждаг. Дэлхий дээр ХДХВ/ДОХ-оор нэг секунд тутамд найман хүн өвчилж байдаг бөгөөд тэдгээрийн долоо нь өвчилсөнөө мэддэггүй байна. Хэдийгээр дэлхийд ДОХ-ын вирусын эсрэг биетийг 12 сармагчин дээр амжилттай туршиж, 99 хувийн амжилт олсон тухай мэдээлэл тарсан ч хүн дээр туршсан зүйл үгүй. Тиймээс энэ өвчнийг эдгэрлээ гэж эрт баярлах хэрэггүйг мэргэжилтнүүд онцолж буй юм. Энэхүү өвчин нь манай улсад 1992 онд анх бүртгэгдсэн. 2016 оны 12 дугаар сард хийгдсэн шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 460 гаруй хүн байж болох тооцоолол бий талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байв. Энэ нь ХДХВ-ийн халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн байна гэсэн тооцоо байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж буй аж. Халдвар авсан эрэгтэйчүүдийн 80 хувь нь эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд юм байна. Манай улсад ХДХВ/ДОХ-той 10 эх амаржсан бөгөөд тэднээс эрүүл саруул хүүхэд төржээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, ДОХ-ын вирусын халдвар тээж байгааг нь мэдсээр байж хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж халдвар авсан хүн байна. Өөрөөр хэлбэл халдвартайгаа хэлсээр байтал “Би тэрнээс айхгүй байна. Би чамд хайртай” гээд халдвар авсан хэд хэдэн тохиолдол Монголд гарчээ. Мөн Монголд 600 гаруй ижил хүйстэн байгаа бөгөөд тэдгээр хүмүүс болон биеэ үнэлэгчидтэй тулж ажиллах, улмаар нийт хүн амын мэдлэгийг сайжруулах, тэр дундаа эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажиллах шаардлага тулгарсаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here