Нүүр хуудас Эрүүл мэнд Ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ төвлөрүүлж, түгээж явах...

Ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ төвлөрүүлж, түгээж явах ёстой.

210
0

Ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ тогтмол төвлөрүүлж, бусдад түгээж явах ёстой юм. Ямар үед эмэгтэй хүний төрөлх энерги сэргэж, цэнэглэгдэж , хадгалагдах вэ?  Банзал өмсч байх. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг. Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлнэ. Сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болно.

 1.Үс – эмэгтэй хүний үс бол түүний эрч хүч, түүний хүч чадал юм. Задгай тавьсан үс нь хавь орчны хүмүүст маш хүчтэй нөлөө үзүүлдэг хэдий ч, мөн үүний зэрэгцээ эмэгтэй хүн үсээ задгай тавьсан үедээ эрч хүчээ алдаж байдаг. Туршилт болгож, нэг өдөр үсээ задгай тавиад, маргааш нь үсээ богоод яваад үзээрэй. Ер нь үсээ хайртай хүнийхээ өмнө л задгай тавьж болно. Учир нь Таны хүч бүхэл хорвоо ертөнц рүү биш, харин зөвхөн хайртай хүн рүү тань чиглэсэн байх ёстой! Таны эрхэм зорилго бол эр хүний хайрын тэнгэр нь болох явдал ба харин эр хүн, Танаас урам зориг авч, бүх ертөнцийг Танд бэлэглэг!

2.Нүд – эмэгтэй хүний оюун ухааныг илэрхийлдэг ба эмэгтэй хүний харц бусдын сэтгэлийг маш хүчтэй татдаг. Хэрэв эмэгтэй хүн нэг зүйл дээр 40-өөс илүү секунд төвлөрч харах юм бол, тэрээр энэ талаар бодож, түүнийг хүсэмжилж байдаг. Энэ нь эмэгтэй хүнд байгалиас заяагдсан аж. Тиймээс тэр тусмаа та нөхөртэй бол эрчүүлийн өмнө харцаа буулгаж байсан нь дээр. Ингэх нь таны нөхөрт хэрэгтэй юм биш, харин Таны оюуны амар амгалан байдалд хэрэгтэй юм шүү.

3. Хүзүүний ар шил – эмэгтэй хүний хамгийн сул бүсэд тооцогддог! Түүнийг байнга халхалж байх хэрэгтэй. Таны талаар муугаар ярьж байгаа хүмүүс рүү ар нуруугаа харуулж болохгүй, зөн билэгтэн нарын “ар нуруу руу хийдэг хараал” гэж нэрлэдэг хүчтэй хараалд өртөж болох юм шүү. Энэ цэг эрч хүчний хувьд маш эмзэг байдаг тул хамгаалалтын сахиусан зүүлт зүүвэл энэ бүсээ хамгаалж болно. Мөн үсээ сүлжсэн байвал маш сайн, ер нь өөрийн эрч хүчнээс илүү хүчтэй хамгаалалт байдаггүй.

4. Мөр, бугуй – бэлгийн хүчтэй эрч хүчийг ялгаруулдаг тул олонх ард түмний зан заншилд мөрөө халхлах, гартаа бугуйвч зүүх зэргээр өөрийнхөө эрч хүчийг хамгаалж, эрчүүлийн дурыг булаахаас сэргийлдэг байна. Сонирхолтой нь, харин хөх нь эрч хүч алдах бүс болдоггүй, гэхдээ энгэр задгай хувцас өмсөхдөө хэмжээ хамжааргатай байвал зохино. Хөх бол бэлгийн харьцааны бус харин эх хүний бэлэг тэмдэг. Тиймээс задгай даашинзыг хориглодоггүй (хэмжээ хамжааргатай байх ёстой гэдгийг дахин сануулъя). Гэдсээ ил гаргах нь тийм ч аюултай биш, учир нь гэдэс бол эмэгтэй хүний чинээлэг амьдрал, түүний амжилт, түүний чадавхын билэг тэмдэг юм – тиймээс түүнийг ил гаргаж болно. Би энд гэдэсний талаар өгүүлэхдээ цавь бус, харин аюулхайн орчмыг заасан болно.

5. Цавь болон гуя – энэ бол эмэгтэй хүний үр хөврөл тогтоох эрхтэнүүд байдаг газар, түүнийг халхалж байх ёстой. Энэ бол эмэгтэй хүний хамгийн чухал бүс, энд эмэгтэй хүний мөн чанарын цэцэг – умай байдаг!!! Хэрэв тийшээ хүн бүр харах юм бол уг эмэгтэй өвдөж, түүний сарын “юм” хүндрэлтэй ирж, үр тогтоох эрхтэнүүд асуудалтай болдог. Гайхалтай нь тийшээ харж байгаа эрчүүлээс илүү өөр бусад эмэгтэйчүүлийн харц маш аюултай байдаг! Гуяа тодотгон харуулж болно, харин бариун хувцас өмсөх хэрэггүй. Тэгвэл биеийн эрч хүчний хөдөлгөөн алдагдана, өөрөөр хэлбэл бие барьсан өмд өмсвөл, эрч хүч эр хүний хэв шинжээр хөдөлж эхэлдэг (ер нь, стринг бол дотуур хувцасны хамгийн хор уршигтай хувилбар билээ). Арай чөлөөтэй өмд, өгзөгөө халхалсан цамц өмсөж байх хэрэгтэй.

6. Шагайнаас өвдөг хүртэл – удмын генийн цэгүүд байдаг. Олонх эрчүүлд эмэгтэй хүний шагай таалагддаг нь учиртай юм. Тэнд удмын болон ирээдүйд мэндлэх удам залгагч нарын эрч хүч цэнэглэгдэж байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here