Нүүр хуудас Нийгэм Гадаадын иргэн, харьяатын газарт 303 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хангамж хэрэгсэл өглөө.

Гадаадын иргэн, харьяатын газарт 303 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хангамж хэрэгсэл өглөө.

148
0

2017 оны 4 сарын 19-21-ны өдрүүдэд ӨМӨЗО-д Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах, Харьяатын газрын дарга Б.Хатантуул тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-ны Нийтийг аюулаас хамгаалах танхимын Хилээр орох, гарах асуудал хариуцсан товчооны дарга Яан Баохуагийн урилгаар албан айлчлал хийж, тус товчооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, туршлага судлан Гадаадын Иргэн Харъяатын Газарт шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар танилцуулж, нийт 830,000 юанийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээн авахаар хэлэлцсэн юм.

Уг хэлэлцээрийн дагуу ӨМӨЗО-ны Нийтийг аюулаас хамгаалах танхимаас Гадаадын иргэн, харьяатын газарт шаардлагатай 830,000 юань буюу 303 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хангамж хэрэгслийг гардуулан өглөө. Уг арга хэмжээг 2017 оны 08 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулсан бөгөөд ГИХГ-ын дарга Д.Мөрөн, Хангалт үйлчилгээний газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЭЗГХХ-ийн дарга Ч.Тулгацоодол, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Даваажав нар оролцож, тоног төхөөрөмжөө хүлээн авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here