Нүүр хуудас Эрүүл мэнд МХЕГ: 90 төрлийн хоёр сая гаруй төгрөгийн эм, бэлдмэлийг устгав!

МХЕГ: 90 төрлийн хоёр сая гаруй төгрөгийн эм, бэлдмэлийг устгав!

102
0
emiin-hudaldaa
МХЕГ-аас 90 төрлийн хоёр сая гаруй төгрөгийн эм, бэлдмэлийг устгав!

Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/784 тоот захирамжаар ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Эрүүл мэндийн газар хамтарсан ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, үйлдвэрт савласан эмийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд жижиглэнгээр савлаж худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

Зөрчил гаргасан найман аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчилтэй 90 төрлийн хоёр сая гаруй төгрөгний эм бэлдмэлийг хурааж, устгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here