Нүүр хуудас Эрүүл мэнд Нэгдүгээр төв эмнэлгийн амбулатороор өдөрт 1000 хүн үйлчлүүлж байна

Нэгдүгээр төв эмнэлгийн амбулатороор өдөрт 1000 хүн үйлчлүүлж байна

170
0
Нэгдүгээр төв эмнэлгийн амбулатор
Нэгдүгээр төв эмнэлгийн амбулатор
Нэгдүгээр төв эмнэлгийн амбулатороор өдөрт 1000 хүн үйлчлүүлж байна
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр/ 2017.12.20/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээний ачаалал, хүлээгдэл, иргэдийн сэтгэл ханамж, цахим үйлчилгээний бодит байдалтай газар дээр нь танилцан, зарим иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээ нь бүрэн цахимжсан, угтах үйлчилгээ, хөтөч сувилагчийн зохицуулалт жигдэрсэн, кабинетын үзлэг товлолын дагуу явагдаж байгаа сайн талууд ажиглагдлаа.
Амбулаторийн цахим самбараар иргэд үйлчлүүлэх ач холбогдолтой хэдий ч ачаалалтай холбоотой ажиллахгүй байсан. Цахим самбарт цахим дугаар авах утас байхгүй байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж байна.
Амбулаторийн зарим тусламж, үйлчилгээний хүлээгдэл өндөр байна. Тухайлбал, цусны дэлгэрэнгүй шинжилгээний хүлээгдэл 8 хоног, дурангийн шинжилгээний хүлээгдэл 2 хоног байна.
Хөтөч сувилагч нарын тусламж, үйлчилгээний талаар иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөгөө дутмаг байгаа нь иргэдийг бухимдуулах эрсдэлтэй тул цаашид анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Орон нутгийн иргэд 10-14 хоногийн хугацаанд шинжилгээ бүрдүүлж байгаа нь иргэдийг чирэгдүүлж байна. Иймд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар ЭМЯ-аас анхаарч ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here