Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Гуравдугаар эмнэлэг MRI аппараттай болно

САЙН МЭДЭЭ: Гуравдугаар эмнэлэг MRI аппараттай болно

366
0
mri
Гуравдугаар эмнэлэг MRI-тай болно

Зүрх, судасны өвчин, тархины харвалт, шигдээсийг оношилж, эмчилдэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт MRI аппарат байхгүйгээс олон өвчтөн цаг алдаж эмнэлгийн тусламж авдаг, ингэх явцад бие нь улам муудаж, эмчлэх боломж нь багасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олширч, улмаар амиа алдаж буйг бид өмнө нь “MRI-гүйн төлөөсөнд иргэд амиа өгч байна” нийтлэлээрээ хөндсөн.

Тодруулбал, цус харвасан хүмүүсийг онош тодруулах, учир шалтгааныг нь тогтоох гэж хувийн MRI-тай эмнэлгүүд рүү илгээж, иргэдийг олон жил чирэгдүүлсэн. Тус эмнэлгийн компьютерт томографт 3000 гаруй хүн шинжилгээ хийлгэдгийн олонх нь тархины шигдээстэй байдаг. Ийм өвчтэй хүмүүсийг компьютерт томографаар оношлох боломжгүй.

Тиймээс хүн амын дунд түгээмэл тохиолддог дээрх өвчнийг цогцоор нь оношилж, эмчлэхэд MRI зайлшгүй шаардлагатай байсан юм. Тэгвэл ирэх 2019 оны төсөвт Улсын гуравдугаар төв эмнэлэгт MRI аппарат авахад шаардлагатай хөрөнгийг тусгасан таатай мэдээ дуулдлаа.

Энэ талаар тус эмнэлгийнхнээс тодруулахад “Бид Дүрс оношилгооны тасагтаа өрөө гарган, MRI суурилуулах бэлтгэлээ хангаж байна. Энэ аппарат их “эмзэг” тул өвөл тээвэрлэдэггүй юм билээ. Тиймээс ирэх оны 3-4 дүгээр сард оруулж ирээд, суурилуулах төлөвлөгөөтэй. Аппаратыг ОХУ-аас авах болсон. Мөн ангиографын аппарат хуучирч, муудаад ашиглах боломжгүй байгаа. Үүнийг бас сольж өгөхөөр боллоо. Нийлээд 4.1 тэрбум төгрөгийн төсөвтэй. Хөрөнгийг үе шаттай шийдвэрлэсэн” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here