Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Элэгний хавдрын бүх шатны эмчилгээг Монголдоо нутагшуулж чадлаа

САЙН МЭДЭЭ: Элэгний хавдрын бүх шатны эмчилгээг Монголдоо нутагшуулж чадлаа

180
0
chinburen-emch-elehnii-hawdar
Элэгний хавдрын бүх шатны эмчилгээг Монголдоо нутагшуулж чадлаа

Эх орондоо элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийсэн байна. ХСҮТ-ийн Ж.Чинбүрэн эмчтэй нарийн мэргэжлийн багт юун түрүүнд баяр хүргэх нь зүйтэй.

Манай улсын хамгийн ачаалалтай, нарийн мэргэжлийн эмнэлгийг удирдан ажиллаж буй тэрээр хавдарын өвчлөлтэй ямар бодлогоор хэрхэн тэмцэж байгаа талаараа бидэнтэй хуваалцсан юм.

Ж.Чинбүрэн эмч,

“Элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, улаан хоолойн хавдар Монголд тохиолдож байгаа хорт хавдрын 70 орчим хувийг эзэлж байна. Үүнээс элэгний хавдар 40 хувийг, ходоодных 16 хувийг, умайн хүзүүнийх 8, улаан хоолойн хорт хавдар 6 хувийг эзэлж байна.

chinburen
Ж.Чинбүрэн эмч,

Бид эхний ээлжинд зонхилон тохиолдож байгаа элэгний хавдрын эсрэг арга хэмжээ авч, бодлогын төвшинд ажиллаж байна. Хорт хавдарыг эмчлэхэд эмчилгээний цогц аргуудыг хэрэглэдэг. Эм уугаад эсвэл мэс засал хийгээд л эмчлэгддэг өвчин биш тул мэргэжлийн багаараа хамтарч өвөрмөц эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тухайлбал, туяа эмчилгээ, хими эмчилгээ, мэс засал эмчилгээг цогцоор нь хийх шаардлагатай байдаг”.

хэмээн хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here