Нүүр хуудас Эрүүл мэнд Тамхичдын амьд явах боломж 40 хувиар буурдаг!

Тамхичдын амьд явах боломж 40 хувиар буурдаг!

296
0
tamhi
Тамхичдын амьд явах боломж 40 хувиар буурдаг!

Их Британийн Лийдсийн их сургуулийн эрдэмтэд тамхи их татах нь арьсны хорт хавдрын эсрэг дархлааны системд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Эрдэмтдийн судалгааны тайланд арьсны хорт хавдарт нэрвэгдсэн тамхичид тамхи татдаггүй хүнээс илэрхий богино насалдаг хэмээн тэмдэглэсэн байна.

Лийдсийн их сургууль, Швейцарын Цюрихийн их сургуулийн судлаачид Их Британид арьсны хорт хавдраар өвчилсөн 700 гаруй хүнийг 10 жилийн турш судалсны үр дүнд энэ хугацаанд тамхи татаагүй хүнтэй харьцуулбал тамхичдын амьд явах боломж 40 хувиар болохыг илрүүлжээ. Хүчтэй дархлаа нь арьсны хорт хавдартай өвчтөний энх тунх амьдрах түвшинг дээшлүүлдэг.

Судлаачид эдгээр өвчтөний генийг шинжилж, генийн хүчин зүйлсийн нөлөөнд өртсөн дархлааны байдлаар ангилсны үр дүнд арьсны хорт хавдраар өвчилсөн 156 хүн генийн хувьд хамгийн сайн дархлаатай боловч эдгээрээс тамхичдын урт наслах хэмжээ, дархлааны систем нь тамхи татдаггүй хүнийхээс бага байдгийг илрүүлсэн байна.

Тамхи бие махбодын дархлааны системд нөлөөлж, арьсны хорт хавдартай тэмцэх чадварыг бууруулан, эрүүл мэндийн бусад эрсдэлийг ч нэмэгдүүлдэг. Тиймээс арьсны хорт хавдраар өвчилсөн тамхичдыг аль болох хурдан тамхинаас гарахыг судлаачид зөвлөсөн байна.

Тайлангийн гол зохиогч, Лийдсийн их сургуулийн профессор Жулиа Ньютон Бишоп “Дархлааны систем бол симфони найрал хөгжимчид шиг ажлын хуваарьтай байдаг.

Тамхи татах нь хөгжмийн хамтлагийн хөг аясыг эвдэх учраас үргэлжлэн хөгжимдөх боломжтой боловч зохицолгүй болгодог” гэжээ. Тус судалгааны үр дүнг АНУ-ын “Хорт хавдрын судалгаа” сэтгүүлд нийтэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here