Нүүр хуудас Эрүүл мэнд Улсын хэмжээнд 20 аймаг гемодиалезийн тасагтай боллоо.

Улсын хэмжээнд 20 аймаг гемодиалезийн тасагтай боллоо.

110
0

Өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлтийн ажиллагаа боллоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиалезийн тусламж үзүүлэх эмчилгээ хийдэг боллоо.  Аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиалез эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа эмчлүүлэх боломжтой болж байгаа юм .Ингэснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдралын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байгаагаагаа илэрхийллээ.
Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллахаа  дуулгав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here