Нүүр хуудас Эрүүл мэнд Хүүхдийн өсөлт хөгжилтөд ШАР ЛУУВАН онцгой сайн

Хүүхдийн өсөлт хөгжилтөд ШАР ЛУУВАН онцгой сайн

1057
0
huuhdiin osolttod sain_shar luuvan
“Naval” сортын шар лууван нь Хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой сайн нөлөөтэй

ХХААХҮЯ-ны санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төсөл, Нийслэлийн боловсролын газартай хамтран эх орны хөрсөнд тарьж ургуулсан “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид гурван сарын хугацаанд нийлүүлэх замаар “Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын” судалгааг хийлээ.

~ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТӨД ШАР ЛУУВАНГИЙН НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН СУДАЛГААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ~

ЕБС, цэцэрлэгүүдийн гал тогоог ногоо, жимсний шүүс гаргадаг тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, тогооч нарыг ногоо, жимсний шүүс гаргах, хүүхдийн хо олыг төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнээр баяжуулах талаар сургаж дадлагажуулах Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд агуулагдах илчлэг, шим тэжээлийн бодисын агууламжийг зөвлөмж хэмжээнд нийцүүлсэн хоолны цэсийг нэгдсэн байдлаар боловсруулан баталж, улсын хэмжээний бүх цэцэрлэгт мөрдүүлж хэвшүүлэх Хүүхдийн өсөлт хөгжилтийн байдлыг антропометрийн хэмжилтүүдээр нарийвчлан судалж, өсөлт хоцрох эрсдэлтэй хүүхдүүдийн хоол, асаргаанд нэмэлт анхаарал тавих, Хүүхдийг хэрхэн зөв зохистой хооллох талаар цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг нь өөрчлөх
Хүүхдийн хооллолт, эрүүл мэндийн байдал, оюун ухаан, бие бялдрын өсөлт хөгжилтийг хэвийн байлгахад цэцэрлэг болон эцэг эхчүүд нягт хамтран ажилладаг байх

Эх сурвалж: ХХААХҮЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here