Нүүр хуудас Эрүүл мэнд ХӨСҮТ-ийн гадна талбайд НИСДЭГ ТЭРЭГ буух боломжтой боллоо

ХӨСҮТ-ийн гадна талбайд НИСДЭГ ТЭРЭГ буух боломжтой боллоо

240
0
haldwart
ХӨСҮТ-ийн гадна талбайд НИСДЭГ ТЭРЭГ буух боломжтой боллоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Энэ дагуу 2016 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төв, 2018 онд нийслэлийн Өргөө амаржих газар,

Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэж өгөөд байна.

Тэгвэл өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг дуусган, ашиглалтад хүлээлгэж өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

Улсын хэмжээний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд сүүлийн 40 жилийн хугацаанд гадна зам, талбайн тохижилтын ажил огт хийгдээгүй бөгөөд иргэд төдийгүй эмнэлгийн ажилтнуудын хувьд авто зогсоолоос эхлээд тулгамдсан асуудал цөөнгүй байсан.

Тэгвэл эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн 11.728 м2 талбайд асфальтан хучилт хийж, 194 машины авто зогсоол байгуулж, 2585 м2 талбайг явган хүний зам болгон засчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here