Нүүр хуудас Эрүүл мэнд ЭРДЭМТЭН СУДЛААЧ Б.РИНЧИН ГУАЙН ХҮҮ САСАКАВАГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ.

ЭРДЭМТЭН СУДЛААЧ Б.РИНЧИН ГУАЙН ХҮҮ САСАКАВАГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ.

150
0

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг Монгол Улсын эрдэмтэн, судлаач Б.Ринчингийн хүү Арслан хүртсэнийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гардуулж баяр хүргэлээ. Тэрээр хувийн шалтгаанаар шагналаа биечлэн гардан авч чадаагүй тул уг чуулганд оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төлөөлж шагналыг гардан авчээ. Эрдэмтэн судлаач Р.Арслан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд ажиллаж байх үедээ эрүүл мэндийн салбарт элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийсэн байна.Элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэний үр дүнд манай оронд вирүст В хепатитын өвчлөл тогтвортой буурч ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс дэвшүүлсэн тав хүртэлх насны хүүхдийн дундах архаг вирүст хепатитын халдварын тархалтыг хоёр хувиас бага болгох зорилтыг бүрэн хангаад буй юм. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллаггын ерөнхий захирал, хатагтай Маргарет Чан элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж буй олон орнууд байгаа ч Монгол Улс тэднийг тэргүүлж, сайн ажиллаж байгааг онцолж сайшаасан байна. А.Цогцэцэг сайд шагнал гардуулах үеэр энэхүү шагналыг олгосон явдалд МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хувиасаа гүн талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Р.Арслан гуайн захиснаар:  ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др.Маргарет Чан, ДЭМБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Ниппон Сангийн дарга Ноён Ёхэй Сасакава доктор Блүмбэрг, доктор Окочи, Монгол болон Унгар улсын эрүүл мэндийн салбарын өөртэйгээ хамтран зүтгэж байсан хамт олонд талархал илэрхийлснийг нь дамжуулсан байна.

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here