Нүүр хуудас Эрүүл мэнд Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төслийн ажил өндөрлөв

Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төслийн ажил өндөрлөв

485
0
eh barigch emchiin ur chadwar
"Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл"-ийг 2016-2018 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа
Эрүүл мэндийн яам, Францын Санте Сюд төрийн бус байгууллагатай хамтран “Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2018 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Уг төслийн хаалтын үйл ажиллагаа буюу дүгнэлт-уулзалт хэсэгт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Бүгд Найрамдах Франц Улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд хатагтай Элизабет Барсак, Санофи Эспуар сангийн хөтөлбөр харилцааны менежер Амэли Мориц, «Санте Сюд» Төрийн бус байгууллагын хөтөлбөрийн менежер Анн Бургонион болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн амаржих газрын дарга нар мөн ажил үйлсээрээ шалгарсан эх баригчдын төлөөлөл уригдан оролцлоо.

Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төслийн ажил өндөрлөв

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн төслийн хаалтын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ Монгол Улсын хүн амаа өсгөх бодлогыг хэрэгжүүлэх, эх, нярайг эсэн мэнд амаржуулахад эх баригчдын оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлоод, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам улс орны хөгжил, дэвшлийн гол үзүүлэлт болсон эх, нярайн эрүүл мэндэд онцгой анхаарч, эх барихуйн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд хүний нөөцийг бэхжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь Францын «Санте Сюд» ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх уг төсөл болсныг дурдлаа.

Францын «Санте Сюд» ТББ нь 1994 оноос хойш манай улсын нийгэм-Эрүүл мэндийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2016 оноос «Эх баригчийн ур чадварыг бэхжүүлэх төсөл»-ийг эхлүүлж, 2 жилийн хугацаанд үргэлжилсэн ч эх баригчдын бодлого эрхзүйн орчин, сургалтын өмнөх ба дараах хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн богино хугацааны үр дүнтэй төсөл болж өндөрлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here