Нүүр хуудас Эрүүл мэнд Үндэсний “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг улам эрчимжүүлнэ

Үндэсний “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг улам эрчимжүүлнэ

259
0
eleg-buten-mongol-hotolbor-01
Үндэсний “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг улам эрчимжүүлнэ

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал /2019-03-22/–ний өдөр боллоо. Хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлын чиглэл болон зохион байгуулсан үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн зорилтот ажлуудын талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ.

Мөн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг өгч, халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэхтэй холбогдуулан дүүрэгчилсэн сургалтыг зохион байгуулж эхэлсэн төдийгүй Эрүүл мэндийн сайдын А/96 дугаар тушаалын дагуу “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох хэлтсийн дарга нар танилцууллаа.

Энэ удаагийн хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд цаашид эмч, мэргэжилтнүүдийн харьцаа хандлага, цаг ашиглалт болон сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг санууллаа.

Түүнчлэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, ирэх дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах “Эрүүл иргэн” аяны бэлтгэл ажлыг хангах, эмнэлгүүдийн орны фонд ашиглалтын судалгааг гарган төлөвлөгөө боловсруулах,

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чиглэсэн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here