Нүүр хуудас Эрүүл мэнд Дундговь аймгийн хувийн эмнэлэг, эмийн сангууд нэгджээ

Дундговь аймгийн хувийн эмнэлэг, эмийн сангууд нэгджээ

561
0

Дундговь аймаг дахь хувийн эмнэлэг, эмийн сангууд нэгдэж “Дундговь хувийн хэвшлийн эрүүл мэндийн хөгжил” хэмээх төрийн бус байгууллага байгуулжээ. Ингэж нэгдсэнээр аймгийнхаа эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад зорилгоо чиглүүлж ажиллах ажээ.

Төрийн бус байгууллагад одоогоор 60 гаруй гишүүн нэгдсэн байна. Тэд олонхийн саналаар “Мөнхдэлгэр” эмнэлгийн эрхлэгч, Монгол Улсын гавъяат эмч М.Баянсанг төрийн бус байгууллагын тэргүүнээр, “Гэрэлт инээмсэглэл” шүдний эмнэлгийн их эмч Э.Нансалдуламыг гүйцэтгэх захирлаар тус тус сонгож, удирдах зөвлөлөө таван хүний бүрэлдэхүүнтэй баталжээ.
Төрийн бус байгууллагын тэргүүн М.Баянсан, “Манай байгууллага гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна. Гишүүд хуримтлалын сан бүрдүүлж, үйл ажиллагаагаа санхүүжилнэ. Хоёр жилд нэг удаа удирдах зөвлөлөө сонгож, улирал тутамд үйл ажиллагаагаа тайлагнадаг байхаар дүрэмдээ тусгасан. Хувийн эмнэлэг, эмийн сангуудад ажиллаж буй боловсон хүчнээ чадавхжуулах, тоног төхөөрөмж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, орчин үеийн оношлогоо, эмчилгээг орон нутагтаа хөгжүүлэхэд төрийн бус байгууллага анхаарч ажиллана ” гэлээ.
Дундговь аймагт 30 гаруй хувийн эмнэлэг, эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. 1980-аад оны дунд үед эмэгтэйчүүдийн их эмч Г.Өөлд тус аймагт эмнэлэг байгуулж байсан гэнэ. Түүнээс хойш 1999 онд Элбэрэл буян”, “Мөнхдэлгэр” эмнэлгийг хүүхдийн их эмч С.Даваажав, М.Баянсан нар байгуулсан бол түүнээс хойш шүд, эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, эхо оношлогооны гээд 10 гаруй эмнэлгийг орон нутгийн эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай эмч нар байгуулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here