Нүүр хуудас Эрүүл мэнд “Гүзээгүй төрийн албан хаагч”төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

“Гүзээгүй төрийн албан хаагч”төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

109
0

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь төрийн албан хаагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, бодисын солилцооны эмгэгээс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв хэв маягт суралцуулахад үйл ажиллагааныхаа зорилго болгон ажилладаг билээ. Тус эмнэлгийн хамт олон энэ зорилгынхоо хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулахыг зорьжээ. Үүний эхлэл болгож “Гүзээгүй төрийн албан хаагч” төсөл хэрэгжүүлэхээр талууд үзэглэлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, “Нарлаг Улаанбаатар” ротари клуб, “Тakamatsu north” pотари клуб хамтран энэ төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Мөн тус эмнэлгийнхэн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтын санаачлагаар “Олон улсын ахмадын өдөр”-ийг угтаж яамны харьяа 12 агентлаг, байгууллагаас гавьяаныхаа амралтад суусан ахмад наснуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд өчигдрөөс гурван хоногийн хугацаатай хамруулж эхэллээ. Энэхүү үзлэгт харьяа байгууллагын 6000 гаруй ахмад настан хамрагдах тооцоо гарсан бөгөөд өчигдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын давхардсан тоогоор 1100 орчим ахмадыг үзлэгт хамруулсан байна. Үзлэгээр найман төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, ЭХО, зүрхний бичлэг, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, В, С вирусийн илрүүлэг шинжилгээ, биеийн жингийн индекс тодорхойлох, пульс үзэх зэрэг үйлчилгээг үзүүлж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here