Нүүр хуудас Эрүүл мэнд 30 ортой “Хүүхдийн эмнэлэг” ирэх 6-р сард нээлтээ хийнэ

30 ортой “Хүүхдийн эмнэлэг” ирэх 6-р сард нээлтээ хийнэ

367
0
30 ортой “Хүүхдийн эмнэлэг” ирэх 6-р сард нээлтээ хийнэ. Ирэх тавдугаар сард Орхон аймаг “Хүүхдийн эмнэлэг”-ийн барилгаа ашиглалтад хүлээн авна.

30 ортой “Хүүхдийн эмнэлэг” ирэх 6-р сард нээлтээ хийнэ. Ирэх тавдугаар сард Орхон аймаг “Хүүхдийн эмнэлэг”-ийн барилгаа ашиглалтад хүлээн авна.

Нийт гурван тэрбум 758 сая төгрөгөөр барьж буй 30 ортой хүүхдийн эмнэлгийн барилга 2016 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн.

Улаанбаатар хотын “Цомбон тоосго” ХХК-ийн байрж байгаа тус төвийн барилгын нүйцэтгэл өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна.

Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тул ачаалалтай ажилладаг. Иймд хүүхдийн эмнэлгийг тус төвийн өргөтгөл болгон барьж байгаа аж. Өрөө тус бүр нь хүүхэд болон сахиурт зориулсан ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй.

Зарим нь хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогджээ. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, дээд давхар техникийн хэсэг, хоёр давхарт хүүхдийн тоглоомын өрөөтэй юм.

Уг эмнэлэг 30 ортой ч нэгэн зэрэг 40 хүүхэд хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here