Нүүр хуудас Эрүүл мэнд EsuRise / ЭСҮРАЙЗ ХХК-ний Ерөнхий захирал Д.Бямбасүрэн

EsuRise / ЭСҮРАЙЗ ХХК-ний Ерөнхий захирал Д.Бямбасүрэн

506
0
carecella_D.Byambasuren
Анагаахын Шинжлэх Ухааны Магистр /АШУМ/, Хүний их эмч Даваагийн Бямбасүрэн

Хийж бүтээсэн зүйл ихтэй хэр нь түүнийгээ олонд таниулах сонирхолгүй одоогийн залуусын хэлдгээр ОД болох хүсэлгүй хүмүүс бидний эргэн тойронд нам гүмхэн оршсоор. Орчин цагийн ‘ГОО САЙХАН’ гэх ойлголтын үнэ цэнийг ЭРҮҮЛ МЭНД-ээс салгаж ойлгох учиргүй хэмээн үзэх Анагаахын Шинжлэх Ухааны Магистр /АШУМ/, Хүний их эмч Даваагийн Бямбасүрэнг урин ярилцсан юм.

‘БОССКЛУБ’ сайтын ‘Бизнес эмэгтэй’ буланд түүнийг онцлох шалтгаан бий. Баялаг бүтээгч монгол хүн танд Дэлхийн нэр хүнд бүхий томоохон брэндийг үйлдвэрээс нь шууд хүргэх боломж нээгдсэнийг баяртайгаар дуулгая. Д.БЯМБАСҮРЭН бүсгүйн хувь хүн, үзэл бодол, өрнүүлж буй ажил хөдөлмөртэй тавтай танилцана уу…

БНСУ-ын Дэлхийн нийгэмд ээлтэй аж ахуйн нэгж Женерал Био ХХК-ний албан ёсны цорын ганц борлуулагч ‘ЭсүРайз’ ХХК

БОССКЛУБ: САЙН БАЙНА УУ? БИДНИЙ УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ, ЯРИЛЦАХ БОЛСОН ТАНД БАЯРЛАЛАА .

Д.БЯМБАСҮРЭН: Баярлалаа. Энэ цаг үед намайг онцолж урьж оролцуулсанд маш их олзуурхууштай явдал боллоо гэж бодож байна.

БОССКЛУБ: Д.БЯМБАСҮРЭН ХЭМЭЭХ САЙХАН БҮСГҮЙТЭЙ ДОТНО ТАНИЛЦАНГАА ЯРИАГАА ЭХЛҮҮЛЬЕ ГЭЖ БОДЛОО ?

Даваагийн Бямбасүрэн
ЭСҮРАЙЗ ХХК-ний Ерөнхий захирал Даваагийн Бямбасүрэн

Д.БЯМБАСҮРЭН: Намайг Даваагийн Бямбасүрэн гэдэг. Анагаах ухааны магистер, хүний их эмч мэргэжилтэй. Япон, Солонгос болон Сингапурт Олон улсын эрүүл мэндийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдаж, нарийн мэргэжил эзэмшсэн.
Дэлхийн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулан цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Эх орныхоо эрүүл мэндийн хөгжлийн чиг хандлагад хувь нэмэрээ оруулах чин хүсэлтэйгээр хөдөлмөрлөсөөр байна. Байгалийн гаралтай, эко бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүн ард маань хүлээн авч, түүнээс гарах эерэг үр дүнг мэдрээсэй хэмээн хүсч байна.

БОССКЛУБ: ‘ЭСҮРАЙЗ’ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭДИЙНЭЭС ЭХЛЭЛТЭЙ, ЯМАР ЧИГЛЭЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БОЛ ?

Д.БЯМБАСҮРЭН: Манай ‘ЭсүРайз’ компани нь өнгөрөгч 2017 оны намар Монголдоо анхлан БНСУ-ын Дэлхийн нийгэмд ээлтэй аж ахуйн нэгж Женерал Био ХХК-ний албан ёсны борлуулагчын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагийг өндөрт өргөсөн, үндэстэн дамнасан шилдэг корпорациудын эгнээнд жагсаж, шилдэг аравт зүй ёсоор ордог ‘Женерал Био’ ХХК-ны Дэлхийн брэндийг бид эх орондоо түгээн дэлгэрүүлж, эко зөв хэрэглээг дадуулан таниулах үйлсэд зүтгэж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Д.БЯМБАСҮРЭН
‘ЭсүРайз’ ХХК-ний Ерөнхий захирал Д.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирал, мэргэжлийн зөвлөх гоо сайханч Т.Болороогийн хамт

БОССКЛУБ: ЭМЭГТЭЙ ХҮН, ЭЭЖ ХҮН ЯМАГТ ГЭР БҮЛИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНААНД БАТ ЗОГСОХ ӨНДӨР ХАРИУЦЛАГАТАЙ. МАГАДГҮЙ ЭДГЭЭР БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЭХ ХҮСЭЛ ҮҮНЭЭС СЭДЭЛТЭЙ БОЛОВ УУ ?

Д.БЯМБАСҮРЭН: Миний хувьд гоо сайхан, гоо зүй хэмээх ойлголтод өндөр ач холбогдол өгөх дуртай. Эмэгтэй хүн гэдэг өөрөө гоё сайхан бүхний хэмжүүр байхаар заяагдсан улс. Дашрамд ‘Монголын сайхан бүсгүй 1990’ улсын уралдаанд ‘Оюу-Эрдэнэ’ хэмээх өргөмжлөлийг хүртэж байлаа. Залуу насны сайхан дурсамжыг үлдээгээд зогсохгүй гоо зүйн асар том хүмүүжил үүнээс эхтэй байж болох юм.

Бид бүхэн химийн орц найрлагагүй цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан салонд суурилсан цогц үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийг зорьж байна. Хүн ардыг эрүүлжүүлэх үйлсэд өөрийн гэсэн өчүүхэн хувь нэмрийг оруулах хүсэл, эзэмшсэн мэргэжлийн үнэ цэнэ, эрүүл аж төрөх ухагдахуун, энэхүү өрнүүлсэн ажлаар маань хэмжигдэх болов уу.

‘ЭСҮРАЙЗ’ ХХК-ний Ерөнхий захирал Д.БЯМБАСҮРЭН:

Эрүүл амьдрахуйн үндэс нь Эко хэрэглээ

CareCella - Holistic Beauty Salon
CareCella ‘Holistic Beauty Salon’
Байршил: СХД 1-р хороо, Олимпын гудамж, 5-р байр, Аюуд цамхаг, 3-р давхар

БОССКЛУБ: МОНГОЛ ХҮНИЙ ‘АРЬСНЫ ЭРҮҮЛ АХУЙН’ АСУУДАЛД ӨӨРИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨРИЙГ ЗОРИУЛЖ, ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧИЙН ХУВИАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ЭХЛЭЛ ТАНЬ ЭНЭ БОЛОВ УУ?

Д.БЯМБАСҮРЭН: Тиймээ. Бидний ажлын үр дүн үүнээс харагдах ёстой. Монголчууд бидний хамгийн том баялаг бол эрүүл үндэстэн. Гэвч манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй харамсалтай тоо баримт байна. Идэж ууж буй хоол хүнс, агаарын бохирдол нөлөөлөх хэдий ч хүн бүр гоо сайхны үйлчилгээг их бага хэмжээгээр арьсаараа дамжуулан авч байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүд бид сайн гэсэн бүтээгдэхүүн болгонд шүүрс алдаж, орц найрлагыг анхааралгүй худалдан авалт хийдэг.

АНУ-ын Хавдар судлалын хүрээлэнгийн Анагаах Ухааны Доктор, Нобелийн шагналт эрдэмтэн Саммуэл.С.Эпсүйтийн /Samuel.S.Epseut/ судалгаагаар хүн амын 25 хувь нь амьдралын буруу хэвшил буюу тамхидалт, үлдсэн 75 хувийг гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн буюу үсний шампунь, үсний будаг, шүдний оо, аяга таваг угаагч, угаалгын нунтаг зэрэг химийн хорт бодис агуулагдсан бүтээгдэхүүнээс хорт хавдар үүсэлтэй гэдгийг нотолсон байдаг. Бидний анзаарахгүй өнгөрдөг хамгийн том алдаа нь чухамдаа энэ.

CareCella - Holistic Beauty Salon, D.Byambasuren
CareCella – Holistic Beauty Salon – D.Byambasuren

Учир нь хүний биеийн хамгийн том эрхтэн нь АРЬС байдаг. Дээрхи зүйлсийг бид арьсаараа дамжуулан хүртдэг учир гэр бүлийнхээ гишүүн бүрийн гоо сайхан, ахуйн хэрэглээний зүйлсэд анхаарал хандуулах цаг нь иржээ. Монгол гэр бүлийн үнэ цэнэ нь ЭРҮҮЛ МЭНД байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ зүйлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байна даа.

БОССКЛУБ: ГОО САЙХАН ХЭМЭЭХ ОЙЛГОЛТ ЗӨВХӨН ГОЁ САЙХАН, ГАНГАН БАЙДЛААР ХЭМЖИГДЭХЭЭ БОЛЬЖ. ЭРҮҮЛ МЭНД ХЭМЭЭХ ОЙЛГОЛТЫН ЧУХАЛЫГ САНУУЛААД БАЙХ ШИГ ?

Д.БЯМБАСҮРЭН: Бидний нийгэм энэ хэвшмэл ойлголтоос ангижирч байгаа нь сайшаалтай. Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд гоо сайхны хамгийн анхны үйлчилгээг ЭЭЖ-ээсээ авч эхэлдэг. Учир нь та бид нялх хүүхдээ усанд оруулж, эмзэг арьсыг нь тосолж, нярайд шаардагдах үйлчилгээг гоо сайхны бүтээгдэхүүнээр дамжуулан олгодог шүү дээ. Ингэхдээ ээж бүхэн хамгийн аюулгүй, хамгийн сайн гэсэн бүхнийг нялх үрдээ зориулдаг.

Эцэг, эх та чухам энэ үед л зөв сонголтыг хийх нь чухал. Нярайн эрүүл мэндэд ил харагдахгүй асар том хөрөнгө оруулалтыг бид булбарай арьсаар нь дамжуулан олгож буйгаа анхаарах хэрэгтэй. Өвчин эмгэгээс хол байх системийг хүүхэд ахуй цагаас төлөвшүүлж, ариун цэвэр, гоо зүйн зөв хэрэглээг хэвшүүлэх нь том хөрөнгө оруулалт юм.

БОССКЛУБ: ЭНЭ ЭРХЭМ ҮЙЛСЭД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. ТЭГВЭЛ ХУВЬ Д.БЯМБАСҮРЭН ХЭМЭЭХ ЭМЭГТЭЙН АЖЛЫН НЭГ ӨДӨР ХЭРХЭН ЭХЭЛДЭГ БОЛ?

Д.БЯМБАСҮРЭН: Эмэгтэй хүн, эх хүний хувьд мэдээж шинэ өдрийг эртлэн боссоноор эхлүүлдэг. Хайртай хань, хоёр хүүгийнхээ тухайн өдрийн бэлтгэлийг хангаж, өглөөний унд цайг бэлтгэснээр ажлын шинэ өглөөг угтдаг.
Энэ бүхнийг аз жаргалтайгаар, ажлын нэгэн хэсэг гэж боддог шүү. Үүний дараагаар хамт олон руугаа яарсаар ирдэг дээ. Очих замдаа ажилчдаасаа ойр байгаа зарим нэгийг нь дайгаад явчихна аа. /инээв/ Ингээд халуун кофегоо ууснаар бүтээлч өглөө эхэлнэ. Тухайн өдрийнхөө уулзалт, төлөвлөгөө, шинэ санаа зэргийг өглөө бодож боловсруулаад ханцуй шамлан зүтгэнэ.

carecella-d_byambasuren
Д.Бямбасүрэн захирлын бүтээлч өглөө халуун “КОФЕ”ууснаар эхэлнэ

БОССКЛУБ: ХАМТ ОЛНОО НЭГ ЗҮГТ НЭГТГЭЖ, ИТГЭЛ ЗҮТГЭЛИЙГ НЬ УЛАМ САЙЖРУУЛАХ УДИРДАГЧЫН АРГА БАРИЛ СОНИН БАЙНА?

Д.БЯМБАСҮРЭН: Нэн түрүүнд бид үйлчилгээний байгууллага. Биднийг олон нийтийг эрүүлжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй дайчидтай адилтган үзэж болох юм. Аливаа ажил хөдөлмөрт мэдлэг мэдээлэл, чадвар чадамжийн асуудал чухал ч гэлээ хувь хүний зөв хандлага, зөв зүтгэлийг миний хувьд илүүд үздэг.
Мэргэжилдээ үнэнч, мэдлэг мэдээлэлтэй, мэргэжлийн ёс зүйтэй боловсон хүчин байхын төлөө ‘ЭсүРайз’ ХХК-ийн хамт олон бид Дэлхийн хөгжил дэвшлээс цаг алдалгүй суралцаж, мэдлэг оюунаа үргэлжид цэнэглэсээр байна.

БОССКЛУБ: ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Д.БЯМБАСҮРЭН: Энэ оны гуравдугаар сарын 15-нд ‘CARECELLA HOLISTIC BEAUTY’ салоныхоо нээлтийг эхлүүлээд байна. Бид үйл ажиллагаагаараа дамжуулан олон нийтрүү чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох ажлуудыг дэс дараалалтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Жишээ дурдвал гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг, хүний биед үзүүлэх нөлөөллийг нь харуулсан анализ хийдэг Hwahae аппликэйшныг таниулан сурталчилах, түгээн дэлгэрүүлэх явдал юм. Энэ нь 2013 оны 7-р сараас хойш Google, Play Store болон Apple Store-ийн тэргүүлэгч косметик апп болсоор байна. Ингэснээр гоо сайхны хэрэглээндээ зөв сонголтыг хийж, төрөл бүрийн арьсны эмгэг, харшил цаашлаад хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжийг олгож буй.

БОССКЛУБ: БИЗНЕСИЙН ДАРХЛААГ ХЭРХЭН ТОГТООХ БОЛ, ЭНЭ ОЙЛГОЛТ ДАХЬ ТАНЫ БАЙР СУУРЬ?

Д.БЯМБАСҮРЭН: Үйл ажиллагаа өргөжин тэлж, ашиг орлого өсөн нэмэгдэхийн хэрээр ЧАНАР хэмээх ойлголт салшгүй холбоотой. Миний эхлүүлсэн энэхүү бизнес маань зөвхөн нийгэмд ээлтэйгээс гадна өндөр чанарыг хямд үнээр олгож, түүнийг дагасан цогц үйлчилгээг хүртэх боломжуудыг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх ГҮҮР нь болж буй явдал юм.

БОССКЛУБ: ‘ЭСҮРАЙЗ’ ХХК ЦААШДИЙН ЗОРИЛГО ЗОРИЛТОО ХЭРХЭН ХАРЖ БАЙГАА БОЛ?

Д.БЯМБАСҮРЭН: Эрүүл хэрэглээ, зөв сонголтыг бага залуугаас нь төлөвшүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоо их чухал. Тиймээс айл өрх бүрт эрүүл мэнд, гоо сайхны боловсролыг таниулан түгээх явдал юм. Түүнчлэн бид нийгмийн эмзэг давхаргад хамаарагдах иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гээд олон ажлууд биднийг хүлээж байна.

БОССКЛУБ: БИДНИЙ ЯРИЛЦЛАГА ӨНДӨРЛӨЖ БАЙНА. ЯРИАГАА НЭГЭН САЙХАН УРИАЛГААР ӨНДӨРЛӨЕ ГЭЖ БОДЛОО?

Вэб: carecellamongolia.mn

Д.БЯМБАСҮРЭН: ‘Эрүүл амьдрахуйн үндэс ЭКО хэрэглээ’ -г хэвшүүлцгээе! Баярлалаа.

ЯРИЛЦСАН: Б.ХОНГОРСАЙХАН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here