Нүүр хуудас Гадаад мэдээ Абу Даби хотод Луврын музейн салбар нээгдэв

Абу Даби хотод Луврын музейн салбар нээгдэв

118
0

АНЭУ-ын томоохон хотуудын нэг болох Абу Даби хотноо Францын алдарт Луврын музейн салбар нээгдэхээр болсон байна. Лхагва гаригт болсон албан ёсны нээлтийн арга хэмжээнд Францын ерөнхийлөгч Э.Макрон, эхнэр Бриджитийн хамтаар очиж оролцжээ.

АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Луврын музейн салбарын албан ёсны нээлтийн арга хэмжээнд мөн тус хотын өв залгамжлагч ханхүү Мохаммед бин Зайед Аль Нахян болон Дубай хотын захирагч Шейх Мохаммед бин Хашид Аль Мактум нар оролцсон байна. Дэлхийд алдартай Парис хотын Луврын музейн нэрийг ашиглах, мөн зарим үзмэрүүдийг тавих тухай арваад жилийн өмнө хоёр улсын хооронд байгуулсан, 1 тэрбум гаруй ам.долларын өртөгтэй гэрээ ийнхүү бодит байдалд хэрэгжээд байна. Барилгын ажилд 100 гаруй сая евро зарцуулагдсан бөгөөд Луврын музейн нэрийг ашиглах, мөн зарим үзмэрүүдийг тавих гэрээний үргэлжлэлх хугацаа 3 жил байр ажээ. Луврын музейн шинэ салбарын үзүүлэнгийн танхимуудыг үзэж сонирхсон Францын ерөнхийлөгч Э.Макрон уг музей нь урлаг соёлын томоохон хэмжээний амжилт болсныг онцолжээ. АНЭУ-д нээгдээд байгаа Луврын музейн шинэ салбар Абу Даби хотын Саадияат арал дээр баригдсан ба музейн барилгын архитектурын онцгой шийдэл олны анхаарлыг татаад байна. Францын архитектор Жан Нувелийн загвараар баригдсан музейн барилга нь араб хэв маягтай геометрийн дүрс бүхий найман давхар өндөртэй ба дээвэр нь тал бөмбөрцөг хэлбэртэй баригджээ. Абу Даби хотын Луврын музейн салбар нь гадны жуулчдыг олноор татах, тус хотын аялал жуулчлал, соёлын төв болох зорилтыг агуулж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here